Дэлгэрэнгүй мэдээллүүд

(-руу) буцах Goethe-Zertifikat C1

Бүгдийг нэг дороос! Шалгалтын хэсгүүд

Goethe-Zertifikat C1 шалгалт унших, сонсох, бичих болон ярих (ам шалгалт, хосоор эсвэл ганцаарчилсан) гэсэн хэсгүүдээс бүрдэнэ.
Шалгалтын явц болон үнэлгээ дэлхий дахинаа нэгдмэл байна.
 

Унших

Та бодит сэдвээр номын хэсэг, бусдын санаа бодол, шүүмж болон/эсвэл мэдээлэл уншина. Үүнтэй холбоотой даалгавар гүйцэтгэж, эхийн гол санааг илэрхийлснээр томоохон эхтэй ажиллаж чадахаа харуулна.

Хугацаа: 70 минут

Бичих

Тодорхой сэдвийн хүрээнд өөрийн санаа бодлыг бичгээр дэлгэрэнгүй илэрхийлнэ. Өгөгдсөн сэдвийн мэдээлэл график хэлбэртэй байна.

Хугацаа: 80 минут

Сонсох

Энэ хэсэгт та харилцан яриа, утасны яриа, ярилцлага эсвэл радиогийн мэдээ сонсож тэмдэглэл хийн өгөгдсөн хэллэгүүдийг тохируулна.

Хугацаа: ойролцоогоор 40 минут

Ярих

Энэ хэсэгт та өгөгдсөн богино эхийн хүрээнд өөрийн байр суурийг илэрхийлнэ. Дараа нь харилцан ярилцагчын хамт нэгдмэл шийдэлд хүрэх ярилцлага өрнүүлнэ.

Хугацаа: 10 эсвэл 15 минут

Тавигдах шаардлага

Goethe-Zertifikat C1 нь насанд хүрэгчдэд зориулсан герман хэлний шалгалт юм.

Гёте-Институтийн шалгалтууд нь сонирхсон бүх хүнд нээлттэй бөгөөд насанд хүрсэн эсэх, мөн ХБНГУ-ын иргэншилтэй байхаас үл хамааран шалгалт өгөх боломжтой.
  • Goethe-Zertifikat C1 нь 16-аас дээш насныханд илүү тохиромжтой.
  • Goethe-Zertifikat C1 шалгалтад хамрагдахын тулд Европын холбооны хэлний нэгдсэн стандартад (ЕХНС) заасан тав дахь шатны C1 түвшний герман хэлний мэдлэгийг эзэмшсэн байх шаардлагатай.
  • Энэхүү түвшинг эзэмшихийн тулд – суурь мэдлэг, сургалтад тавигдах шаардлагаас хамааран – 45 минутаар нийт 800 – 1000 цагийн хичээлд суусан байх шаардлагатай.