Хэлний түвшин C2 Goethe-Zertifikat C2

Goethe-Zertifikat C2: Großes Deutsches Sprachdiplom нь насанд хүрэгчдэд зориулсан герман хэлний шалгалт юм. Энэхүү шалгалт нь Европын хэлний нэгдсэн стандарт (GeR)- ийн хамгийн ахисан гүнзгий шатны C2 түвшний хэлний мэдлэгийг баталгаажуулдаг.

  • Герман улсад их, дээд сургуульд суралцахад шаардагдах хэлний мэдлэгийн батламж
  • Герман улсад судалгаа хийх, багшлах
  • Албан ёсны, олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн сертификат

*) ХБНГУ ба Монгол улсын Засгийн газар хоорондын Соёлын хамтын ажиллагааны хэлэлцээрийн 10 дугаар зүйлийн 1 дүгээр заалтын дагуу Гёте-Институтийн зүгээс зохион байгуулж буй сургалт/шалгалтын төлбөр татвараас чөлөөлөгдсөн болно.

Одоогоор шалгалтын тов гараагүй байна. Асуух зүйл байвал бидэнтэй холбогдоно уу.

*) ХБНГУ ба Монгол улсын Засгийн газар хоорондын Соёлын хамтын ажиллагааны хэлэлцээрийн 10 дугаар зүйлийн 1 дүгээр заалтын дагуу Гёте-Институтийн зүгээс зохион байгуулж буй сургалт/шалгалтын төлбөр татвараас чөлөөлөгдсөн болно.

Хэсгүүд

Goethe-Zertifikat C2 нь дараах дөрвөн хэсгээс бүрдэнэ: Сонсох, Унших, Бичих, Ярих (ганцаарчилсан).
Эдгээр хэсгийг тус тусад нь эсвэл хослуулан өгөх боломжтой. Шалгалт дэлхий даяар нэг стандартын дагуу зохион байгуулагдаж, үнэлэгддэг.
Бичих шалгалтын 2-р хэсэгт та уран зохиолын сэдэв сонгох боломжтой. Энэхүү даалгавруудыг Мюнхений Людвиг-Максимилианы Их Сургуультай хамтран боловсруулсан болно.

  • Сонсох

    Үргэлжлэх хугацаа: 35 минут

    Та хэвлэл мэдээллийн мэдээ, сурвалжлага, албан бус яриа болон шинжээчдийн ярилцлагыг энгийн хурдаар сонсож, тус бүр ялгаатай даалгавар гүйцэтгэнэ.

  • Унших

    Үргэлжлэх хугацаа: 80 минут

    Та мэдээллийн эх, тайлбар, сурвалжлага, зар мэдээ уншиж, холбогдох янз бүрийн даалгаврыг гүйцэтгэнэ. Та эхүүдийг хийсвэр, агуулга болон хэлзүйн хувьд төвөгтэй цогц байсан ч төвөггүй ойлгож, далд санааг ч ухаж чадах ёстой.

  • Бичих

    Үргэлжлэх хугацаа: 80 минут

    Та богино илтгэл бүтэцжүүлэн бичих, мөн ерөнхий эсвэл уран зохиолын сэдвээр бүтцийн боловсруулалт болон найруулга сайтай, уншигчийн захидал эсвэл номын шүүмж бичнэ. Сонголтод хоёр ерөнхий сэдэв болон номын жагсаалтад багтсан хоёр номын тус бүр нэг сэдэв байна. Та тэдгээр дөрвөн сэдвээс нэгийг нь сонгон ажиллана.

  • Ярих

    Үргэлжлэх хугацаа: 15 минут

    Та даяаршил гэх мэт нарийн цогц сэдвээр илтгэл тавьж, асуултуудад тохирсон ялгамжтай нотолгоотойгоор хариу тайлбар хийнэ. Түүнчлэн сайн болон саар талуудыг дэнслэх хэлэлцүүлэгт өөрийн байр суурийг илэрхийлж, эсрэг нотолгоонд хариу өгч, ярилцагчийг өөрийн байр суурийг хүлээн зөвшөөрүүлэхийг хичээх болно.

Нэмэлт мэдээлэл

Шалгалтад тэнцэх нь таныг дараах чадваруудыг эзэмшсэнийг харуулна:

  • Төрөл бүрийн бичгийн болон ярианы эх сурвалжийн мэдээллүүдийг нэгтгэн дүгнэх, ингэхдээ үндэслэл болон тайлбаруудыг уялдаа холбоотойгоор илэрхийлэх.

  • Санаа бодлоо гэнэтийн нөхцөлд чөлөөтэй, утгын нарийн ялгамжтай илэрхийлэх.

  • Герман хэл дээр уншсан болон сонссон бараг бүх эхийг төвөггүй ойлгох.

Goethe-Zertifikat C2: Großes Deutsches Sprachdiplom нь нэгдсэн журмын дагуу герман хэл дээрх бүх их сургуульд суралцах эрхийг олгодог. Германд энэ сертификатыг мөн багшийн мэргэжлийн шалгалтын хүрээнд хэлний мэдлэгийн батламж болгон хүлээн зөвшөөрдөг.

Сонгосон сургууль тань ямар сертификат шаардахыг цаг тухайд нь лавлаарай.

Тавигдах шаардлага

Goethe-Zertifikat C2: Großes Deutsches Sprachdiplom нь насанд хүрэгчдэд зориулсан герман хэлний шалгалт юм.
Goethe-Institut-ийн шалгалтууд нь үндсэндээ насны доод хязгаар болон иргэншлээс үл хамааран сонирхсон бүх хүнд нээлттэй.

  • Goethe-Zertifikat C2: Großes Deutsches Sprachdiplom-ыг 18-аас дээш насны хүмүүс өгөхийг зөвлөж байна.

  • Goethe-Zertifikat C2: Großes Deutsches Sprachdiplom нь Европын хэлний нэгдсэн стандарт (GeR)- ийн зургаа дахь буюу хамгийн дээд чадамжийн түвшний (C2) хэлний мэдлэгийг шаарддаг.

  • Энэ түвшинд хүрэхийн тулд таны өмнөх мэдлэг болон суралцах нөхцлөөс хамааран 45 минут үргэлжлэх, багадаа 1,000 цагийн хичээл үзэх шаардлагатай.

Уран зохиолын даалгаврыг гүйцэтгэх бол эндээс зохиолын жагсаалт аваарай.

Шалгалтын бэлтгэл

Шалгалтад бэлдэх хамгийн сайн арга

  • Номын сангийн материалууд

    Манай Улаанбаатар хотод байрлах номын санд ирж та дасгалын бусад материал, герман хэл дээрх ном, кино зэргийг ашиглаарай.

    Германы мэдээллийн номын сан нь Хүүхдийн төв номын санд байрладаг © Монгол дахь Гёте-Институт /Д. Давааням (хэсэгчилсэн) © Монгол дахь Гёте-Институт /Д. Давааням (хэсэгчилсэн)

Түгээмэл асуултууд

Манай шалгалтын төв

Асуух зүйл байна уу? Бидэнтэй холбогдоно уу.