Goethe-Zertifikat C2: GDS

Goethe-Zertifikat C2: Großes Deutsches Sprachdiplom Зураг: Getty Images/Mario Castello

Хэрэв та ... хүсвэл

  • ХБНГУ-д суралцах эсвэл судалгаа хийхийг
  • ХБНГУ-д багшлахыг
  • C2 түвшний сургалтад амжилттай хамрагдсанаа гэрчлэхийг
  • албан ёсны, олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн сертификат

Goethe-Zertifikat C2: Großes Deutsches Sprachdiplom (GDS) нь насанд хүрэгчдэд зориулсан герман хэлний шалгалт юм. Энэхүү шалгалт нь герман хэлний ахисан дээд түвшинг батлах бөгөөд Европын холбооны хэлний нэгдсэн стандартад (ЕХНС) заасан 6 түвшний зургаа дахь шатны C2 түвшин юм.

Шалгалтад тэнцсэнээр та ... чадахаа батлах болно.

  • уншиж, сонссон бүх зүйлээ ямар ч төвөггүй ойлгож
  • аман болон бичгийн эх сурвалжаас авсан мэдээллээ нэгтгэн дүгнэж холбогдох шалтгаан, тайлбарыг нь уялдуулан өгүүлж
  • өөрийгөө шууд, чөлөөтэй, оновчтой илэрхийлж, цогц асуудлын утгын нарийн ялгааг тодорхой гаргаж
Goethe-Zertifikat C2: Großes Deutsches Sprachdiplom нь гадаад оюутнуудад германы их, дээд сургуульд сурах боломжийг олгохоос гадна олон улсад герман хэл заах хэлний чадварыг батлах болно. Энэхүү шалгалтыг ХБНГУ-ын бүх муж улсууд хүлээн зөвшөөрдөг бөгөөд багшлах мэргэжлийн хувьд шаардагдах хэлний ур чадвартайг батална. Энэ талаарх дэлгэрэнгүй мэдээллийг ХБНГУ-ын муж бүрд итгэмжлэгдсэн байгууллага болох соёл, сургалт эсвэл боловсрол хариуцсан яам, багшийн хөгжлийн газар, дүүргийн захиргаа эсвэл сенатын зөвлөлөөс авах боломжтой.

“Goethe-Zertifikat C2: Großes Deutsches Sprachdiplom” нь 2012 оны 1-р сарын 1-ээс хойш өмнөх 3 Гёте-Сертификатыг (Zentrale Oberstufenprüfung (ZOP), Kleines Deutsches Sprachdiplom (KDS) und Großes Deutsches Sprachdiplom (GDS)) орлох болсон.

Шалгалтанд бэлдэх

Дасгалын материал

Онлайнаар бэлдэх шалгалтын загвар болон дасгалуудыг та эндээс үзнэ үү.

Дэлгэрэнгүй мэдээллүүд

Уг шалгалтанд тавигдах шаардлага, агуулга болон Goethe-Zertifikat C2: Großes Deutsches Sprachdiplom шалгалттай холбоотой бусад мэдээллийг доорх холбоосоор авна уу.