Goethe-Zertifikat A2: Fit in Deutsch

Goethe-Zertifikat A2: Fit in Deutsch 2 Зураг: Getty Images/Comstock Images

Хэрэв чи ... хүсвэл

  • 12-16 насны өсвөр үеийнхэнд зориулсан герман хэлний шалгалт өгөхийг 
  • Герман хэлний мэдлэгээ баталгаажуулахыг
  • А2 түвшинд сурлагын  амжилтаа бататгахыг
  • Албан ёсны, олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн сертификаттай болохыг хүсч байгаа бол

Goethe-Zertifikat A2: Fit in Deutsch нь 12-16 насны өсвөр үеийнхэнд зориулсан герман хэлний шалгалт юм. Энэ нь анхан шатны мэдлэгийг баталгаажуулах бөгөөд  6 түвшинтэй Европын хэлний нэгдсэн стандартын 2-р түвшинд (А2) буйг тодорхойлно.  

Шалгалтад тэнцсэнээр ... чадахаа батлах болно.

  • өдөр тутам байнга хэрэглэгддэг үг хэллэг, өгүүлбэрийг хэрэглэж, ойлгож чаддаг гэдгээ 
  • дасал болсон, танил сайн мэдэх сэдвээр мэдээлэл солилцон, энгийн байнга тохиолддог нөхцөл байдалд ойлголцож чаддаг гэдгээ 
  • өөрийнхөө гарал үүсэл, боловсрол,  мэргэжил, орчны тухай болон эд зүйлсийг өөрийн хэрэгцээтэй холбоотойгоор энгийн үг хэллэгээр тодорхойлон хэлж чаддаг гэдгээ харуулна.

Шалгалтанд бэлдэх

Дасгалын материал

Онлайнаар бэлдэх шалгалтын загвар болон дасгалуудыг эндээс үзнэ үү.

Дэлгэрэнгүй мэдээллүүд

Уг шалгалтанд тавигдах шаардлага, агуулга болон Goethe-Zertifikat A2: Fit in Deutsch шалгалттай холбоотой мэдээллийг доорх холбоосоор авна уу.