Goethe-Zertifikat A1: Start Deutsch 1

Goethe-Zertifikat A1: Start Deutsch 1 Зураг: istockphoto

Хэрэв та ... хүсвэл

  • ХБНГУ-д хүүхэд асрагчийн ажилд орох өргөдөл гаргахыг
  • гэр бүлийн хүн дээрээ нүүж очих виз авахад шаардагдах хэлний гэрчилгээ
  • A1 түвшний сургалтад амжилттай хамрагдсанаа гэрчлэхийг
  • албан ёсны, олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн сертификат

Goethe-Zertifikat A1: Start Deutsch 1 нь насанд хүрэгчдэд зориулсан герман хэлний шалгалт юм. Энэхүү шалгалт нь Европын холбооны хэлний нэгдсэн стандартад (ЕХНС) заасан 6 түвшний анхан шатны (А1) түвшинг эзэмшсэн болохыг тодорхойлдог бөгөөд анхан шатны хэлний мэдлэгтэй болохыг гэрчилнэ.

Шалгалтад тэнцсэнээр та ... чадахаа батлах болно.

  • ярилцаж буй хүн нь удаан, тод ярьж буй тохиолдолд хялбар аргаар ойлголцож
  • танил, өдөр тутмын, тогтмол хэрэглэгддэг үг хэллэг болон энгийн өгүүлбэрийг ойлгож чадахаа харуулна (жишээ нь: хувь хүн, гэр бүл, худалдан авалт, ажил хөдөлмөр, эргэн тойронтой нь холбоотой мэдээлэл).
  • Өөрийгөө болон бусдыг танилцуулж, тэднийг хаана амьдардаг, ямар хүмүүсийг таньдаг, ямар зүйл тэдэнд байгаа гэх мэт тухайн хүний талаар асуулт асууж

Шалгалтанд бэлдэх

Дасгалын материал

Онлайнаар бэлдэх шалгалтын загвар болон дасгалуудыг та эндээс үзнэ үү.

Дэлгэрэнгүй мэдээллүүд

Уг шалгалтанд тавигдах шаардлага, агуулга болон Goethe-Zertifikat A1: Start Deutsch 1 шалгалттай холбоотой бусад мэдээллийг доорх холбоосоор авна уу.