Дэлгэрэнгүй мэдээллүүд

(-руу) буцах Goethe-Zertifikat A1: Start Deutsch 1

Ердөө ч хэцүү биш: Шалгалтын хэсгүүд

Goethe-Zertifikat A1: Start Deutsch 1 шалгалт унших, сонсох, бичих болон ярих (ам шалгалт группээр) гэсэн хэсгүүдээс бүрдэнэ.
Шалгалтын бүтэц, явц болон үнэлгээ дэлхий дахинаа нэгдмэл байна.
 

Унших

Энэ хэсэгт богино хэмжээний тэмдэглэл, зар, мэдээлэлийн самбар болон анхааруулга зэргийг уншиж түүнд тохирсон даалгавар гүйцэтгэнэ.

Хугацаа: 25 минут

Бичих

Энэ хэсэгт энгийн хүснэгт бөглөж өдөр тутмын танил сэдвээр богино хэмжээний хувийн захидал бичнэ.

Хугацаа: 20 минут

Сонсох

Энэ хэсэгт өдөр тутмын богино яриа, утасны бичлэг болон чанга яригчын хэлж буй мэдээлэл сонсож тохирох даалгаварууд гүйцэтгэнэ.

Хугацаа: 20 минут

Ярих

Өөрийгөө танилцуулна. Мөн өдөр тутмын танил сэдвийн хүрээнд асуулт тавьж, энгийн асуултанд хариулж группынхээ хэн нэгэнд хүсэлт тавьна.

Хугацаа: 15 минут

Тавигдах шаардлага

Goethe-Zertifikat A1: Start Deutsch 1 нь насанд хүрэгчдэд зориулсан герман хэлний шалгалт юм.

Гёте-Институтийн шалгалтууд нь сонирхсон бүх хүнд нээлттэй бөгөөд насанд хүрсэн эсэх, мөн ХБНГУ-ын иргэншилтэй байхаас үл хамааран шалгалт өгөх боломжтой.
  • Goethe-Zertifikat A1: Start Deutsch 1 нь 16-аас дээш насныханд илүү тохиромжтой.
  • Goethe-Zertifikat A1: Start Deutsch 1 шалгалтад хамрагдахын тулд Европын холбооны хэлний нэгдсэн стандартад (ЕХНС) заасан анхан шатны (А1) түвшний герман хэлний мэдлэгийг эзэмшсэн байх шаардлагатай
  • Энэхүү түвшинг эзэмшихийн тулд – суурь мэдлэг, сургалтад тавигдах шаардлагаас хамааран – 45 минутаар нийт 80 – 200 цагийн хичээлд суусан байх шаардлагатай.