Goethe-Zertifikat A2

Goethe-Zertifikat A2: Start Deutsch 2 Foto: Getty Images/Daniel Laflor

Хэрэв та ... хүсвэл

  • герман хэлний мэдлэгээ баталгаажуулахыг
  • А2 түвшинд сурлагын  амжилтаа бататгахыг
  • албан ёсны, олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн сертификаттай болохыг хүсч байгаа бол

Goethe-Zertifikat A2 нь насанд хүрэгчдэд зориулсан герман хэлний шалгалт юм. Анхан шатны мэдлэгтэй байх шаардлагатай бөгөөд энэ нь 6 түвшинтэй Европын хэлний (GER) нэгдсэн стандартын 2-р түвшинтэй (А2) дүйцэнэ.   

Шалгалтад тэнцсэнээр та ... чадахаа батлах болно.

  • өдөр тутам байнга хэрэглэгддэг үг хэллэг, өгүүлбэрийг хэрэглэж, ойлгож чаддаг гэдгээ
  • дасал болсон, танил сайн мэдэх сэдвээр мэдээлэл солилцон, энгийн байнга тохиолддог нөхцөл байдалд ойлголцож чаддаг гэдгээ 
  • өөрийн гарал үүсэл, боловсрол, мэргэжил, орчин тойрны тухай болон эд зүйлсийг энгийн үг хэллэг ашиглан шууд өөрийн хэрэгцээнд холбоотойгоор илэрхийлж.

Шалгалтанд бэлдэх

Дасгалын материал

Онлайнаар бэлдэх шалгалтын загвар болон дасгалуудыг та эндээс үзнэ үү.

Дэлгэрэнгүй мэдээллүүд

Уг шалгалтанд тавигдах шаардлага, агуулга болон Goethe-Zertifikat А2 шалгалттай холбоотой бусад мэдээллийг доорх холбоосоор авна уу.