Дэлгэрэнгүй мэдээллүүд

(-руу) буцах TestDaF

Алхам алхмаар: Шалгалтын хэсгүүд

TestDaF нь стандартчилагдсан, нэгдмэл боловсруулагдаж үнэлэгдсэн шалгалт юм. Энэ шалгалт 4 хэсгээс бүрдэнэ. Таны хэлний мэдлэгийг Унших, Сонсох, Бичих болон Ярих чадваруудаар тус тусад нь дүгнэнэ. Шалгалт нь TestDaF-ын 3, 4 болон 5 гэсэн гурван түвшингээр дүгнэгдэнэ.
 

Уншиж ойлгох

  • Энэ хэсэгт та лекцийн сэдвүүд, үйл ажиллагааны хуваарь, танилцуулга гэх мэт их сургуулийн өдөр тутмын амьдралтай холбоотой эх уншиж аль эх ямар даалгаварт тохирохыг олно.
  • Шинжлэх ухаан, нийгэм улс төрийн сэдэвт сэтгүүл зүйн эх (ойролцоогоор 450–550 үгтэй) уншиж олон хариу бүхий асуултанд хариулна.
  • Та мэргэжлийн эсвэл их сургуулийн сонины шинжлэх ухааны хэл найруулга бүхий өгүүлэл (ойролцоогаар 550–650 үгтэй) уншин ажиллаж өгөгдсөн даалгавар зөв, буруу эсвэл тухайн гүүлэл энэ тухай мэдээлэл агуулаагүй эсэхийг шийдэнэ.
Хугацаа: 60 минут

Сонсох

  • Та их сургуулийн өдөр тутмын амьдралаас тухайлбал оюутнуудын харилцан яриа сонсож асуултын дагуу тэмдэглэл хийнэ.
  • Та ярилцлага эсвэл сургалтын талаар эсвэл ерөнхий шинжлэх ухааны сэдвийн хүрээнд хэлэлцүүлэг сонсож өгөгдсөн даалгавар зөв эсэхийг шийдэнэ.
  • Та ямар нэгэн илтгэл эсвэл мэргэжилтний ярилцлага сонсож гол асуудлын хүрээнд хариу өгнө.
Хугацаа: ойролцоогоор 40 минут

Бичих

  • Та нэгэн эх уншиж өгөдсөн асуулт болон статистикийн мэдээнд тулгуурлан тодорхой бүтэц, уялдаа холбоо бүхий эх бичнэ.
  • Та өгөдсөн сэдвээр өөрийн байр суурийг илэрхийлж батална.
Хугацаа: 60 минут

Ярих (компьютэрт түшиглэсэн)

  • Та их сургуулийн өдөр тутмын амьдралын харилцааны харилцан адилгүй сэдвийн хүрээнд өгөгдсөн долоон даалгавар гүйцэтгэнэ.
  • Та мэдээлэл цуглуулж график уншин түүний агуулгыг нэгтгэн бичнэ. Та өөрийн санаа бодлыг илэрхийлж үндэслэн байр сууриа илэрхийлж зөвөлгөө өгч олон боломжыг харьцуулан дүгнэж таамаг дэвшүүлнэ.
Хугацаа: ойролцоогоор 35 минут

Тавигдах шаардлага

TestDaF нь германы их дээд сургуульд элсэн ороход шаардагдах хэлний мэдлэгийг шалгах шалгалт юм. Энэ шалгалт нь оюутан, их дээд сургуульд элсэгчидэд зориулсан төдийгүй Таны шинжлэх ухааны төсөл, мэргэжилд шаардагдах хэлний мэдлэгийг баталгаажуулж олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн сертификат олгоно.
  • B2-оос дээш түвшний хэлний мэдлэгтэй байх
  • Хэлний суурь мэдлэг, сурах нөхцөлөөс шалтгаалан 45 минутаар доод тал нь 700-1000 цагийн хичээлд суусан байх (сургалтанд суусан гэрчилгээ шаардлагагүй)

Үнэлгээ

Шалгалтын унших болон сонсох хэсэгт Та зөв хариулт болгонд (Жш. нь олон сонголттой эсвэл зөв буруу хариулттай) нэг оноо авна. Тухайн түвшинд тохирох эсэхийг тогтооход зөв хариултын тоо шийдвэрлэх үүрэгтэй. Харин бичих болон ярианы хэсгийг мэргэшсэн, туршлагатай шалгагчид шалгаж үнэлгээ өгдөг. Бодит үнэлгээ болон түвшинг тодорхойлоход тодорхой шалгуур үзүүлэлт бүхий хүснэгтийг ашигладаг. Дэлгэрэнгүй мэдээллийг Та www.testdaf.de цахим хуудаснаас авч болно. Шалгалтыг та хэдэн ч удаа давтан өгч болно.

Яг одоо TestDaF шалгалтад бүртгүүлэх!

Та хангалттай герман хэлний мэдлэгтэй бол TestDaF шалгалтад бүртгүүлээрэй. Танд урьдчилан TestDaF шалгалттай танилцахыг зөвлөж байна. Гёте-Институтийн болон бусад шалгалтын төвийн шалгалтад бэлдэх сургалтанд хамрагдах боломжтой. Сургалтаар шалгалтын хэлбэр болон агуулгатай танилцах болно.

Жилд 6 удаа TestDaF-ийн тогтсон хуваарийн дагуу дэлхийн бүх өнцөг булан бүрд шалгалтад хамрагдах боломжтой. Та www.testdaf.de цахим хуудасаар орж бүртгүүлнэ үү. БНХАУ-д тусгай хуваарийн дагуу шалгалт авдаг бөгөөд бүртгэлийг National Education Examination Authority гүйцэтгэнэ.

Хөгжлийн бэрхшээлтэй иргэд шалгалтын төвд урьдчилан мэдэгдэж эмчийн магадалгаа бүрдүүлж өгнө. Түүн дээр үндэслэн шалгалтыг зохицуулан авах болно.