Шалгалтад бэлдэх материалууд

Шалгалтад бэлдэх үнэгүй материалууд нь бүх түвшний шалгалт, тэдгээрийн бүтэцтэй дэлгэрэнгүй танилцах боломжийг олгоно. Ингэснээр та шалгалтын сонсох, унших, бичих, ярих хэсгүүдэд оновчтой бэлдэх боломжтой.

Та шалгалтын бодит нөхцөлийг туршиж үзмээр байна уу? Манай сорилын даалгаврууд жинхэнэ шалгалтын загвараар бүтээгдсэн байдаг. Өөрөөр хэлбэл бүтэц, төрөл болон тооны хувьд ижил даалгавруудтай. Тэдгээрийн хариулт, жишээ сэдвүүд, үгсийн жагсаалт болон зөвлөмжүүдийг бид мөн санал болгож байна.

Цаасаар уу, эсвэл цахимаар бэлдэх үү? Сонголт таных. Хэвлэж ашиглах хувилбараас гадна түвшин бүрийн шалгалтад бэлдэх цахим материалууд (тэгш хүртээмжит байдлын гэрчилгээтэй) бий.

Герман хэлний шалгалтууд

Танд олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн сертификат шаардлагатай байна уу? Бид A1-ээс C2 хүртэлх бүх түвшний шалгалтыг санал болгож байна.