Шалгалтад бэлдэх тэгш хүртээмжит материалууд

Энэ хуудсанд та шалгалтад бэлдэх тэгш хүртээмжит материалуудыг үнэгүй ашиглах боломжтой.

Эдгээр материалыг тусгай хэрэгцээт шалгуулагчдад зориулан боловсруулсан боловч сонирхож буй хүн бүр ашиглах боломжтой. Шалгалтад бэлдэх эдгээр материалуудын томоохон давуу тал нь тэдгээр нь дижитал бөгөөд интерактив байдагт оршино. Та материал хэвлэх шаардлагагүй, шууд цахимаар ажиллах боломжтой. Систем нь таны хариулт зөв, буруу эсэхийг шууд харуулна.

Танд уншихад хялбар үсгийн хэв хэрэгтэй байна уу? Зарим шалгалтыг бид Tahoma үсгийн фонтоор санал болгох боломжтой. Жишээ материалууд хэлний түвшин бүрийн дор PDF хэлбэрээр бий.

Тэгш хүртээмжит шалгалтын санал, боломжуудын талаарх ерөнхий мэдээллийг дараах PDF файлаас авна уу:

Дасгалын материалууд

Герман хэлний шалгалтууд

Танд олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн сертификат шаардлагатай байна уу? Бид A1-ээс C2 хүртэлх бүх түвшний шалгалтыг санал болгож байна.

Холбоо барих

Хэрэгцээнд тань тохирох материал олдохгүй байна уу? Хувийн зөвлөгөө авахыг хүсвэл бидэнтэй холбогдоно уу.