Шалгалтын бэлтгэл
Goethe-Zertifikat A1

Энэ хуудаснаас A1 шалгалтын Сонсох, Унших, Бичих, Ярих хэсгүүдэд зориулсан дасгалын үнэ төлбөргүй материалуудыг авах боломжтой. Дадлагын тестүүд нь бодит шалгалтын бүтэц, хэлбэртэй адил боловсруулагдсан тул та туршиж үзэн, шалгалтад хэр сайн бэлдсэнээ мэдэх боломжтой.

Цаасан уу эсвэл цахим хэлбэрээр бэлдэх үү? Сонголт таны гарт. Хэвлэж ашиглах хувилбаруудаас гадна шалгалтад онлайнаар бэлдэж болно (хүртээмжит байдлын гэрчилгээтэй).

Goethe-Zertifikat A1 шалгалт нь насанд хүрэгчид болон хүүхэд, өсвөр насныханд зориулсан тусдаа хувилбаруудтай. Бид шалгалт бүрт тохирсон бэлтгэлийн материал санал болгодог.

A1 Насанд хүрэгчдэд зориулсан

Goethe-Zertifikat A1: Start Deutsch 1

Та шалгалтыг туршиж үзмээр байна уу? Тэгвэл „Prüfungstraining“ нэртэй PDF файлыг нээж, „Kandidatenblätter“ гарчиг дор байгаа даалгавруудыг хэвлэж аваад, өгөгдсөн хугацааны дагуу цагаа тохируулна уу. Дараа нь шалгалтыг ажиллаж гүйцэтгээрэй. Сонсох хэсэгт аудио файлыг ашиглана уу. Ярих хэсгийг аль болох хамтрагчтай ярьж буй мэт дүрслэн гүйцэтгээрэй. Даалгавруудын хариултыг PDF файлд байгаа зөв хариунуудтай тулгана уу. Видеогоор Ярих хэсгийн жишээ үзээрэй.

Энд бие даан ажиллах боломжтой шалгалтад бэлдэх жишээнүүд бий:

Тусгай хэрэгцээт шалгуулагчид зориулсан бэлтгэл (дижитал)

Энд та бэлтгэлээ шууд онлайнаар эхэлж, шалгалтад бэлдэх даалгавруудыг сонгон ажиллах боломжтой. Систем хариулт тань зөв эсэхийг шууд харуулна.

Тусгай хэрэгцээт шалгуулагчид энэ материалуудаар шалгалтдаа бэлдэж болно. Шалгалтаа хэрэгцээ шаардлагадаа нийцүүлэн ямар хэлбэрээр өгөхийг тань бид тантай дуртайяа зөвлөлдөх болно.

А1, Хүүхэд болон өсвөр үеийнхэнд зориулсан

Goethe-Zertifikat A1: Fit in Deutsch 1

Шалгалтыг туршиж үзмээр байна уу? „Prüfungstraining“ нэртэй PDF файлыг нээж, „Kandidatenblätter“ гарчиг дор байгаа даалгавруудыг хэвлэж аваарай. Цагаа өгөгдсөн хугацааны дагуу тохируулаад шалгалтаа ажиллаарай. Сонсох (Hören) хэсэгт аудио файлыг ашиглана уу. Ярих хэсгийг аль болох хамтрагчтай харилцан ярьж буй мэт гүйцэтгээрэй. Дараа нь хариултуудаа PDF файлд байх зөв хариунуудтай тулгаж шалгана уу. Видеогоор Ярих хэсгийн жишээ үзээрэй.

Энд бусдаас хамааралгүй, бие даан ажиллах, шалгалтад бэлдэх жишээнүүд бий:

Герман хэлний шалгалтууд

Танд олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн сертификат шаардлагатай байна уу? Бид A1-ээс C2 хүртэлх бүх түвшний шалгалтыг санал болгож байна.