Шалгалтын бэлтгэл
Goethe-Zertifikat A2

Энэхүү хуудсанд A2 шалгалтын Сонсох, Унших, Бичих болон Ярих хэсгүүдэд зориулсан дасгалын үнэгүй материалуудыг олох боломжтой. Дасгал сорилууд нь бодит шалгалтын бүтэцтэй адил боловсруулагдсан. Шалгалтыг гүйцэтгээд, хэр бэлтгэлтэй байгаагаа мэдэж аваарай.

Цаасан эсвэл дижитал хэлбэрээр ажиллах нь таны сонголт. Хэвлэж ашиглах боломжтой хувилбаруудаас гадна эндээс шалгалтад бэлдэх онлайн материалыг (хүртээмжит байдлын гэрчилгээтэй) ашиглах боломжтой.

Goethe-Zertifikat A2 шалгалт нь насанд хүрэгчид болон өсвөр үеийнхэнд зориулсан хоёр хувилбартай. Шалгалт бүрт тохирсон бэлтгэлийн материалыг бид санал болгож байна.

А2 Насанд хүрэгчдэд зориулсан

Goethe-Zertifikat A2

Та шалгалтыг туршиж үзмээр байна уу? Тэгвэл „Prüfungstraining“ нэртэй PDF файлыг нээж, „Kandidatenblätter“ гарчиг дор байгаа даалгавруудыг хэвлэж аваад, өгөгдсөн хугацааны дагуу цагаа тохируулна уу. Дараа нь шалгалтыг ажиллаж гүйцэтгээрэй. Сонсох хэсэгт аудио файлыг ашиглана уу. Ярих хэсгийг аль болох хамтрагчтай ярьж буй мэт дүрслэн гүйцэтгээрэй. Даалгавруудын хариултыг PDF файлд байгаа зөв хариунуудтай тулгана уу. Видеогоор Ярих хэсгийн жишээ загварыг үзээрэй.

Энд бусдаас хамааралгүй, бие даан ажиллах, шалгалтад бэлдэх жишээнүүд бий:

Тусгай хэрэгцээт шалгуулагчид зориулсан бэлтгэл (дижитал)

Энд та шууд онлайнаар, шалгалтад бэлдэх даалгавруудыг ажиллах боломжтой. Систем хариулт тань зөв эсэхийг шууд харуулна.

Тусгай хэрэгцээт шалгуулагчид энэ материалуудаар шалгалтдаа бэлдэж болно. Шалгалтаа хэрэгцээ шаардлагадаа нийцүүлэн ямар хэлбэрээр өгөхийг тань бид тантай дуртайяа зөвлөлдөх болно.

А2 Өсвөр үеийнхэнд зориулсан

Goethe-Zertifikat A2: Fit in Deutsch

Шалгалтыг туршиж үзмээр байна уу? „Prüfungstraining“ нэртэй PDF файлыг нээж, „Kandidatenblätter“ гарчиг дор байгаа даалгавруудыг хэвлэж аваарай. Цагаа өгөгдсөн хугацааны дагуу тохируулаад шалгалтаа ажиллаарай. Сонсох (Hören) хэсэгт аудио файлыг ашиглана уу. Ярих хэсгийг аль болох хамтрагчтай харилцан ярьж буй мэт гүйцэтгээрэй. Дараа нь хариултуудаа PDF файлд байх зөв хариунуудтай тулгаж шалгана уу. Видеогоор Ярих хэсгийн жишээ үзээрэй.

Энд бусдаас хамааралгүй, бие даан ажиллах, шалгалтад бэлдэх жишээнүүд бий:

Герман хэлний шалгалтууд

Танд олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн сертификат шаардлагатай байна уу? Бид A1-ээс C2 хүртэлх бүх түвшний шалгалтыг санал болгож байна.