Шалгалтын бэлтгэл
Goethe-Zertifikat B2

Энэхүү хуудаснаас В2 шалгалтын Сонсох, Унших, Бичих болон Ярих хэсгүүдэд зориулсан дасгалын үнэгүй материалуудыг олох боломжтой. Дасгал сорилууд нь бодит шалгалтын бүтэцтэй адил боловсруулагдсан. Шалгалтыг гүйцэтгээд, хэр бэлтгэлтэй байгаагаа мэдэж аваарай.

Цаасан эсвэл дижитал хэлбэрээр ажиллах нь таны сонголт. Хэвлэж ашиглах боломжтой хувилбаруудаас гадна шалгалтад бэлдэх онлайн материалыг (хүртээмжит байдлын гэрчилгээтэй) эндээс аваарай.

Goethe-Zertifikat В2 шалгалт нь насанд хүрэгчид болон өсвөр үеийнхэнд зориулсан хоёр хувилбартай. Шалгалт бүрт тохирсон, бэлдэх материалыг бид санал болгож байна.

В2 Насанд хүрэгчдэд зориулсан

Та шалгалтыг туршиж үзмээр байна уу? „Prüfungstraining“ нэртэй PDF файлыг нээж, „Kandidatenblätter“ гарчиг дор байгаа даалгавруудыг хэвлэж аваарай. Цагаа өгөгдсөн хугацааны дагуу тохируулаад шалгалтаа ажиллаарай. Сонсох хэсэгт аудио файлыг ашиглана уу. Ярих хэсгийг аль болох хамтрагчтай харилцан ярьж буй мэт гүйцэтгээрэй. Дараа нь хариултуудаа PDF файлд байх зөв хариунуудтай тулгаж шалгана уу. Видеогоор Ярих хэсгийн жишээ үзээрэй.

Тусгай хэрэгцээт шалгуулагчид зориулсан бэлтгэл (дижитал)

Энд та бэлтгэлээ шууд онлайнаар эхэлж, шалгалтад бэлдэх материалуудаас сонгон ажиллаж болно. Систем таны хариулт зөв эсэхийг автоматаар харуулна.

Тусгай хэрэгцээт шалгуулагчид энэ материалуудаар шалгалтдаа бэлдэж болно. Шалгалтаа хэрэгцээ шаардлагадаа нийцүүлэн ямар хэлбэрээр өгөхийг тань бид тантай дуртайяа зөвлөлдөх болно.

В2, Өсвөр үеийнхэнд зориулсан

Та шалгалтыг туршиж үзмээр байна уу? „Prüfungstraining“ нэртэй PDF файлыг нээж, „Kandidatenblätter“ гарчиг дор байгаа даалгавруудыг хэвлэж аваарай. Цагаа өгөгдсөн хугацааны дагуу тохируулаад шалгалтаа ажиллаарай. Сонсох хэсэгт аудио файлыг ашиглана уу. Ярих хэсгийг аль болох хамтрагчтай харилцан ярьж буй мэт гүйцэтгээрэй. Дараа нь хариултуудаа PDF файлд байх зөв хариунуудтай тулгаж шалгана уу. Видеогоор Ярих хэсгийн жишээ үзээрэй.

Герман хэлний шалгалтууд

Танд олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн сертификат шаардлагатай байна уу? Бид A1-ээс C2 хүртэлх бүх түвшний шалгалтыг санал болгож байна.