Шалгалтад бэлдэх материалууд
Goethe-Test PRO: Ажил эрхлэхэд шаардагдах герман хэл
Энэ хуудсанд Goethe-Test PRO: Ажил эрхлэхэд шаардагдах герман хэлний шалгалтад бэлтгэх үнэгүй дасгалын материалууд бий. Goethe-Test PRO нь герман хэлний дижитал шалгалт бөгөөд Унших болон Сонсох чадварыг шалгадаг. Энэхүү шалгалт нь адаптив хэлбэртэй бөгөөд таны хариултуудаас хамааран даалгаврын түвшин өөрчлөгдөнө. Ингэснээр таны герман хэлний мэдлэгийн түвшнийг A1-ээс C2 хүртэлх шатлалаар тодорхойлдог.
Та дасгал ажиллахыг хүсэж байвал туршилтын (Demo) хувилбар ашиглан сорил даалгавруудыг ажиллаад шалгалтын хэлбэр бүтэцтэй танилцах боломжтой.