Анхан шат

Та герман хэлний сургалтад сууж дөнгөж эхлээд байна уу, эсвэл сургалт сонирхож байна уу? Тийм бол энд A1-A2 түвшний, танд тохирох дасгалууд бий. Жишээлбэл та энгийн өгүүлбэрээр хэн гэдгээ хэлж чадах болно. Эсвэл зоогийн газар хоол захиалж, эсвэл хэн нэгнээс зам асууж сурна. Энд байгаа дасгал ажилбарууд энгийн хялбар бөгөөд үнэгүй. Үүний зэрэгцээ Германы амьдралын талаар та ихийг мэдэж авах болно. 
 

А хэлний анхан шатны хэрэглээ © Goethe-Institut

  • Мэдээлэл болон зөвлөмж

    Мэдээлэл болон зөвлөмж

    Чи Герман явахаар төлөвлөж байна уу? Тийм бол үүгээр ороод үзээрэй. Герман (A1-ээс B2 хүртэлх түвшинд) болон сонгосон нэг хэлээрээ Германд ажиллаж, амьдрахтай холбоотой чухал мэдээллүүдийг бичвэр, видео, картан хэлбэрээр олж үзэж болно.

    Бранденбургийн хаалганы өмнө нарны өөдөөс харсан бараан үстэй эмэгтэйн царай © Alina Holtmann / Maridav © Alina Holtmann / Maridav

  • YouTube

    24h Deutsch

    Сайн уу, би бол Ида, YouTube дахь чиний герман хэлний багш. Надаас дүрэм, шинэ үгс сурч, Германд амьдрах талаар зөвлөгөө аваарай. Амар хялбар бөгөөд үнэ төлбөргүй шүү. Герман хэлний бага зэрэг мэдлэгтэй байхад л чи миний видеонуудыг ойлгоно. Тус видеонууд A2-оос B1 хүртэлх түвшинд нэн тохиромжтой.

    Гартаа микрофон барьсан 24h Deutsch-ийн Ида Foto: © Goethe-Institut Foto: © Goethe-Institut

  • Олон нийтийн цахим сүлжээ

    TikTok болон Instagram-р герман хэл суръя

    Манай коммюнитид тавтай морил!
    Манай TikTok, Instagram сувгуудад Берлиний Алекс болон дэлхий даяар тархсан олон зочин чамайг угтах болно. Энд герман хэл, Германы болон бусад улс орнуудын өдөр тутмын амьдралын онцлог зүйлсийн талаар ярилцана. Чи бусадтай үзэл бодлоо хуваалцаж болно. 

    TikTok болон Instagram-р герман хэл суръя © Goethe-Institut © Goethe-Institut

  • Тоглоомын аппууд

    Deutschland. Kennen. Lernen

    Герман улсыг таньж нээ, герман хэл сур!
    Сонирхолтой Augmented Reality (AR) Features-г Deutschland. Kennen. Lernen. хэмээх үнэ төлбөргүй апп болон германы өнгө хосолмол постеруудаар үзэж мэдрээрэй. Түүнчлэн олон интерактив дасгал хийж герман хэлээ тоглонгоо сайжруулаарай.   
     

    Deutschland. Kennen. Lernen Grafik: © Goethe-Institut Grafik: © Goethe-Institut

  • Таны цахим коммюнити сүлжээ

    Чамд зориулсан герман хэл

    Хамтдаа илүү хялбархан: Манай цахим коммюнитид герман хэлний бүхий л түвшинд зориулсан 260 гаруй үнэ төлбөргүй хийж болох дасгал болон хамтдаа сурч болох олон өөр суралцагч бий. Энд та нар бие биетэйгээ танилцаж, санал бодлоо солилцож, хамтдаа илүү сайн сурч болно.  

    Хамтдаа утас болон таблет рүү харж буй цэнхэр дэвсгэрийн өмнө байх 4 залуу хүн Зураг: Shutterstock.com, Rawpixel.com Зураг: Shutterstock.com, Rawpixel.com

  • Олон нийтийн цахим сүлжээ

    Deutsch lernen auf Facebook

    Дэлхийн өнцөг булан бүрийн герман хэл сурч байгаа хүмүүстэй уулзахыг хүсэж байна уу? Тэгвэл энэ Facebook хуудас руу зочлоорой. Энд чи бусадтай харилцаж, герман хэлээ үнэгүй сайжруулах боломжтой. Мөн манай хэлний сургалтын талаар чухал мэдээлэл болон Герман дахь өдөр тутмын амьдралын талаар зөвлөмж авч болно.

    Фэйсбүүк Foto: © Goethe-Institut, Sonja Tobias Foto: © Goethe-Institut, Sonja Tobias

  • Хүүхдэд зориулсан платформ

    Хүүхдийн цахим их сургууль

    Машин жолоочгүй байж яаж хөдөлдөг вэ? Дунг чихэн дээрээ барихад яагаад шуугих чимээ дуулддаг вэ? Хүн яагаад унтах ёстой вэ зэрэг асуултаар орчлон ертөнц дүүрэн. Энд чи асуултынхаа хариултыг олох болно- үнэ төлбөргүй бөгөөд хялбархан тайлбарласан байгаа. Профессор Эйнштэйн, Софи Шлау хоёр чамтай уулзахдаа баяртай байх болно.

    Хүүхдийн их сургууль Foto: © Goethe-Institut Foto: © Goethe-Institut

  • Хүүхэд, өсвөр үеийнхэнд зориулсан платформ

    Багачуулын цахим их сургууль

    Сансар огторгуй ямаршуухан харагддаг вэ? Цахилгаан хаанаас гардаг вэ? Робот хэрхэн ажилладаг вэ? Манай багачуулд зориулсан их сургуулиас чи асуултынхаа хариултыг олохоос гадна герман хэлээ үнэ төлбөргүйгээр сайжруулах болно. Багачуулд зориулсан их сургууль A1/A2 болон A2/B1 түвшинд хамгийн сайн тохирно.

    Багачуулын их сургууль Foto: © Goethe-Institut Foto: © Goethe-Institut

  • Тоглоомуудын апп

    Үгэн хот

    Чи герман хэл бага зэрэг гадарладаг ба тоглонгоо амарханаар шинэ үгс сурмаар байна уу? Тийм бол үнэ төлбөргүйгээр тоглоомуудын аппийг татаж аваарай. A1/A2 түвшнээс эхэлж тоглоход тохиромжтой. Тоглоомын үеэр бусад тоглогч нартай үзэл бодлоо хуваалцаж, олон хэрэгтэй үг сурах нь дамжиггүй.   

    Үгэн хотыг хэрэглэж буй агшны зураг Grafik: © Goethe-Institut Grafik: © Goethe-Institut

  • Цахим тоглоом: Супер хүчээ нээ

    Супер баатруудын бааз

    Энэ онлайн тоглоомд чи супер хүч чадалтай болно! Өөрийн аватараар дамжуулан ажил мэргэжлийнхээ шинэ үг, өгүүлбэрийг хялбархан сурч чадна. Тоглоомын төгсгөлд хорон муу хилэнцээс хотыг хамгаалж чадах уу?

    Супер баатруудын баазын дэлгэцийн агшин Grafik: © Goethe-Institut Grafik: © Goethe-Institut

  • Видеонууд: Германы өдөр тутмын амьдрал

    Deutschlandlabor

    Шар айраг, хиам, хүйтэн цаг агаар – ингэж хэлэхэд чи Германыг төсөөлж байна уу? Энэ видео цувралд Нина, Давид хоёр түгээмэл төөрөгдлүүдийн мөрөөр явна. Аль нь үнэн, аль нь худал вэ? Германд чамайг гэнэтийн зүйлс хүлээж байна! Ороод үзээрэй! Хэрэв чи А2-оос дээш түвшний суралцагч бол эдгээр видеонуудыг сайн ойлгож чадна.

    Герман орныг судлах лабораторын Нина, Давид хоёр Grafik: © Goethe-Institut | DW Grafik: © Goethe-Institut | DW

Манай хуудсыг дагаарай