Ирээдүйн төлөө хамтдаа 2020
Ингээд ялагчаар...

„Ирээдүйг аврахын тулд хэн ч юу ч хийхгүй байхад тэр ирээдүйн төлөө би ер нь сураад яах юм бэ” - Грета Тунберг -

Ирээдүйн төлөө хамтдаа төслийн хүрээнд Зүүн Азийн бүсийн Гёте-Институтүүд анх удаа Тогтвортой хөгжлийн сэдвээр сурагчдын дунд уралдаан зарласан юм. Зүүн Азийн орнуудын хүүхэд, өсвөр үеийнхний дунд өөрийн орчин тойрны асуудлыг ойлгож мэдрэх, тэднийг өөрийн орондоо энэ талаар идэвх санаачилгатай болгох нь энэ уралдааны зорилго юм. 2020 оны гол сэдэв бол уур амьсгал, байгаль орчны хамгаалал. 

Зүүн Азийн бүсийн орнуудаас нийт 60 төсөл ирснээс 15 төслийг дараагийн шатанд шалгаруулсны дотор Монголын 3 баг багтсан билээ.  

Монгол улсаас хоёр төсөл нэг болон дөрөвдүгээр байранд шалгарсныг танд дуулгахдаа  баяртай байна. Үүнд:

  Сургууль Гаргасан амжилт
  Нийслэлийн ерөнхий боловсролын 38 дугаар сургууль:
 
Багийн гишүүд:
 
Г. Энхжаргал
Г. Болд-Эрдэнэ
Б. Энхжин
Б. Тэмүүлэн
Б. Анар
Б. Чингүүн
Х. Түмэнгэрэл

Удирдсан герман хэлний багш: Ш. Цэрэндолгор Дууны багш Б. Алтанцоож
Мэргэжлийн зөвлөх: Нийслэлийн Агаарын бохирдолтой тэмцэх газрын Агаарын чанар, хяналт, зохион байгуулалтын хэлтсийн дарга
Г. Даваажаргал
 
Нэгдүгээр байр:
 
“Байгаль орчин хогийн сав биш“ төсөл
 
  Дархан хотын ерөнхий боловсролын 19 дүгээр сургууль
 
Багийн гишүүд:
 
Д. Ариун
Г. Батчимэг
Б. Энхтөгөлдөр
Удирдсан герман хэлний багш: С. Солонго
 
Дөрөвдүгээр байр:
 
“Үржил шимтэй, эрүүл хөрс хэрхэн бий болгох вэ?” төсөл