Ирээдүйн төлөө хамтдаа 2021

Удирдамж

Зүүн Азийн бүсийн хэмжээнд тогтвортой хөгжлийн сэдвээр сурагчдын дунд зарлаж буй уралдаан

Ирээдүйн төлөө хамтдаа 2021 © Гёте-Институт ХАМТДАА ОРОЛЦОЦГООЁ!
 
Өнгөрсөн жилд зохион байгуулагдсан төсөлт уралдаан маш том амжилт авчирсан бөгөөд энэхүү амжилтыг үргэлжлүүлэн 2021 онд Гёте-Институтуудээс дахин зарлагдаж буй “Ирээдүйн төлөө хамтдаа” сурагчдын уралдаанд та бүхнийг оролцохыг урьж байна. Манай уралдааны сэдэв нь НҮБ-ын тогтвортой хөгжлийн 17 зорилгуудад тулгуурладаг билээ. 2021 онд бид дараах зорилгуудыг үндсэн сэдвээрээ сонголоо. Үүнд: ӨЛСГӨЛӨНГ ЗОГСООХ болон ЭРҮҮЛ МЭНДИЙГ ДЭМЖИХ. 
 
ТА НАР ЮУ ХИЙХ ЁСТОЙ ВЭ?
 
Уралдааны хүрээнд та нар хотдоо, гудамж талбайд, сургуульдаа нөхцөл байдал ямар байгааг судалж, өөрсдийн санаа, үйл хэргээрээ тулгамдаж буй асуудалд олон нийтийн анхаарлыг хандуулах хэрэгтэй. 
 
ХЭН ОРОЛЦОХ ЭРХТЭЙ ВЭ?
 
Уралдаанд БНХАУ, Хонг Конг, Япон, Монгол, Өмнөд Солонгос, Тайвань улсуудын Багш-Сурагчдын баг оролцох боломжтой. Хамгийн шилдэг төслийн багуудыг 2021 оны 9 дүгээр сарын 4-нөөс 5-ны хооронд зохион байгуулагдах Олон улсын залуу элч төлөөлөгчдийн хоёрдугаар бага хуралд урьж оролцуулах болно. Том том шагналууд ч бас та нарыг хүлээж байна!

 
Өнгөрсөн жилийн уралдааны тухай баримтат видеог та нар эндээс үзэж болно.
 
УРАЛДААНД ИДЭВХТЭЙ ОРОЛЦОНО ГЭДЭГТ ИТГЭЖ БАЙНА!

Хоёрдугаар шат
Монгол улсаас нийт 4 баг дараагийн шатанд оролцохоор болсныг дуулгахдаа бид баяртай байна.

  • “Хүнс тэжээлийн дутагдлын тархалт” баг, 18-р сургууль, удирдсан багш Г. Алтантуул
  • “Ирээдүйд стрессгүй” баг, 18-р сургууль, удирдсан багш Д. Алтанзул
  • “Өлсгөлөнг зогсоох ногоо тарьцгаая” баг, Дархан хотын 19-р сургууль, удирдсан багш С. Солонго
  • “Ногоон ногооны нунтаг” баг, 1-р сургууль, удирдсан багш Н. Туяацэцэг 
Эдгээр багууддаа баяр хүргэн хоёрдугаар шатанд нь амжилт хүсье!