Ирээдүйн төлөө хамтдаа 2022

Ирээдүйн төлөө хамтдаа: “Далай, тэнгисийн нөөцийг хамгаалах” ба “Хуурай газрын эко системийг хамгаалах”

Gemeinsam für die Zukunft 2021 - Macht mit! ©Goethe-Institut Korea “Ирээдүйн төлөө хамтдаа” төслийн хүрээнд БНСУ дахь Гёте-Институт нь Зүүн Азийн бүсийн болон Индонез улсын Гёте-Институтүүдтай хамтран гурав дахь удаагаа тогтвортой хөгжлийн сэдвээр сурагчдын дунд уралдаан зарласан юм.  Зүүн Азийн бүсийн хүүхэд, өсвөр үеийнхнийг өөрийн эргэн тойрон дахь тулгамдсан асуудалд анхаарлаа хандуулан тэднийг идэвхтэй болгох нь тус уралдааны гол зорилго юм. 
Энэ жилийн үндсэн сэдвүүд: НҮБ-ын тогтвортой хөгжлийн зорилтууд болох №14 “Далай, тэнгисийн нөөцийг хамгаалах” болон №15 “Хуурай газрын эко системийг хамгаалах”.

2022 оны залуу элч төлөөлөгч нар маань сонгогдлоо! 

Энэ жил Зүүн Азийн орнуудаас болон Индонез улсаас нийт 44 төслийн санал ирснээс мэргэжлийн шүүгч нар 24 төслийг дараагийн шатанд сонгон шалгарууллаа. Цоо шинэ төслийн санаанууд болон 2020, 2021 оны төслүүд ч бас саналаа ирүүлсэнд бид их баяртай байна.
Зүүн Азийн бүсээс болон Индонез улсаас шалгарсан эдгээр төслийн багууд 2022 оны “Ирээдүйн төлөө хамтдаа” тогтвортой хөгжлийн сэдэвт сурагчдын уралдааны хүрээнд өөрсдийн төслөө цаашид хөгжүүлж хэрэгжүүлнэ. Багуудыг ХБНГУ болон Швед улсын дасгалжуулагч нар удирдан дэмжиж байгаа бөгөөд 2022 оны 09-р сарын 03-04-нд болох Олон улсын залуу элч төлөөлөгч нарын гуравдугаар бага хуралд төслөө танилцуулах юм.

  „Doppeldeckerbus" in einer Box © Wuxi Berufsschule für Maschinenbau und Elektronik

Бага хурлаар багууд төслөө танилцуулахаас гадна “тогтвортой хөгжил” сэдвийн талаар илүү ихийг тоглоомын хөгжилтэй аргаар олж мэдэх болно. 2020 оны бага хурлаар бидэнд ХБНГУ-ын олонд танигдсан уур амьсгалын төлөө тэмцэгч Юлиа Нойбауэртай, 2021 онд адал явдал хайгч Паул болон Хансэн Хөпнер нартай уулзах завшаан тохиосон бөгөөд энэ жил ч мөн олон сонирхолтой алдартнуудтай уулзах болно.
 
Шууд дамжуулагдах News-Show-д маань идэвхтэй оролцоорой! Ороод үзэхэд гэмгүй шүү!
Сонгогдсон бүх залуу элч төлөөлөгч нартаа баяр хүргэе!

А групп

БНХАУ

Qingdao их сургуулийн харьяа дунд сургууль
Төслийн сэдэв:
- Хүний хөгжлийн ирээдүйн хандлагыг нээх нь

Sun-Yat-sen их сургуулийн харьяа дунд сургууль
Төслийн сэдэв:
- Хөрөнгө дээр тулгуурласан усны аж ахуйд экологийн хувьд тогтвортой ус цэвэршүүлэх системийг судлах нь

Шанхай хотын гадаад хэлний академи
Төслийн сэдэв:
- “Ус, ирээдүйн алт” –Дээврийн цэцэрлэг-Борооны усыг эргэн ашиглан систем

Шанхай хотын Гангуан гадаад хэлний сургууль
Төслийн сэдвүүд:
- Жимс, ногооны хальсыг тосны толбыг арилгах цэвэрлэгч бодис болгон ашиглах
- Замагт усан дахь замгийг дахин ашиглах

Машин үйлдвэрлэл, электроникийн Wuxi мэргэжлийн сургууль
Төслийн сэдвүүд:
- Агриппиа- зөгнөлт хот
- Ширхэг хайрцаг доторх “Хоёр давхар автобус”

Индонез

SMP Ismal Kreatif Al-Khoeriyah
Төслийн сэдэв:
- Тэг хог

Saint John’s School BSD
Төслийн сэдэв:
- Хог ангилах тухай богино хэмжээний кино

Pesantren Al Falah Abu Lam U
Төслийн сэдэв:
-GFDZ Al Falah (Далай, тэнгисийн нөөцийг хамгаалах)

ЯПОН

Ёкохама олон улсын дунд сургууль
Төслийн сэдэв:
-Ethical
- Beach Clean

БНСУ

Hankuk Academy of Foreign Studies
Төслийн сэдвүүд:
- Хуванцрын дахин боловсруулалтыг нэмэгдүүлэхэд хувь хүн, аж ахуйн нэгж, төрийн оролцоо, авах арга хэмжээ

Монгол

Ерөнхий боловсролын 48-р сургууль
Төслийн сэдэв:
- Байгалийн бордоо

Монте Роза сургууль
Төслийн сэдэв:
- MR. RePapier

Дойче Шуле Улаанбаатар
Төслийн сэдэв:
- Хуванцрын хэрэглээг багасгаж хүж дэлхийгээ аварцгаая

Ерөнхий боловсролын 18-р сургууль
Төслийн сэдэв:
- Ногоон 18-р сургууль
- Дэлхий дээрх сахиусан  тэнгэрүүд, хуурай газрын эко системийг хамгаалах

ТАЙВАНь

Stella Matutina сургууль
Төслийн сэдэв:
- Шумуултай тэмцэх

Viator Catholic High School
Төслийн сэдэв:
- Viator Catholic High School – руу нийтийн тээврээр очих

Б групп

MОНГОЛ

Ерөнхий боловсролын 18-р сургууль
Төслийн сэдвүүд:
- Стрессгүй ирээдүйн төлөө
- Full House - Хүнс тэжээлийн дутагдлын тархалт

TAЙВАНЬ

Stella Matutina сургууль
Төслийн сэдэв:
- Шумуулын эсрэг тэмцэх нь

Huwei ахлах сургууль
Төслийн сэдэв:
- Huwei – Босоо био цэцэрлэг 2.0

  ПАШИ (Ойгван) Хайди, Жэ Ёны хамтаар © Солонгос дахь Гёте-Институт