MINT салбар дахь чиний ирээдүй
Амралтын өдрөөр зохиогдох MINT салбарын тухай семинар
Зүүн Азийн бүсийн ЕБС-ийн сурагчид, их дээд сургуулийн оюутан та бүхэн MINT салбарыг сонирхдог, магадгүй эдгээр хичээлүүддээ илүү амжилттай суралцдаг уу? Ирээдүйд бас энэ салбарт ажиллахыг хүсдэг үү? Тэгвэл яг та бүхэнд зориулсан арга хэмжээ болох гэж байна.
MINT салбарын мэргэжил бол ирээдүй! Математик, мэдээлэл зүй, байгалийн шинжлэх ухаан болон техникийн (товчоор МИНТ) салбарын мэргэжлүүд сонирхолтой төдийгүй дараах асуудлын хүрээнд нийгмийг бүтээлцэхэд идэвхтэй оролцох боломжийг чамд олгох болно. Үүнд: Эдийн засгийг хэрхэн байгальд ээлтэйгээр хөгжүүлэх вэ? Ирээдүйд шилжилт хөдөлгөөн ямар байх вэ? Эрчим хүчээ хаанаас, хэрхэн гаргаж авах вэ? Өнөөдөр болон ирээдүйд бид хэрхэн ажиллах вэ?

Одоо ч гэсэн МИНТ-салбарт эрэгтэй хүмүүс голчлон ажиллаж байгаатай бид тааралддаг. Гэхдээ энэ салбарт эмэгтэйчүүдэд ч мөн олон сонирхолтой боломжууд гарч байдаг билээ.
Зүүн Азийн бүсийн сурагч, оюутнууд та бүхнийг энэ салбарын мэргэжлүүдтэй илүү ойр танилцахыг урьж байна. БНСУ дахь Гёте-Институт ХБНГУ-ын “Technik-Diversity-Chancengleichheit” хэмээх ур чадварын төвийн төслийн багийнхантай хамтран та бүхэнд зориулан нэгэн сонирхолтой арга хэмжээ зохион байгуулахаар бэлдсэн бөгөөд та бүхнийг 2022 оны 5-р сард цахим хэлбэрээр хоёр өдөр явагдах “Математик, мэдээлэл зүй, байгалийн шинжлэх ухаан, техникийн салбар дахь чиний ирээдүй” сэдэвт арга хэмжээнд оролцохыг урьж байна.

ХЭН ОРОЛЦОХ БОЛОМЖТОЙ ВЭ? |
A. ЕБС-ийн сурагч, их дээд сургуулийн оюутнууд
Тус арга хэмжээнд дараах шаардлагыг хангасан ПАШ-ЕБС-ийн сурагчид болон их, дээд сургуулийн оюутнууд оролцох боломжтой. Үүнд:- Зүүн Азийн бүсийн аль нэг улсад (БНХАУ, Хонконг, Япон, БНСУ, Монгол болон Тайвань) амьдардаг байх
- 15-20 насны
- Герман хэлний А1 эсвэл А2 түвшинтэй (хэлний түвшний баталгаа эсвэл багшийн тодорхойлолт шаардлагатай)
- MINT-хичээлүүдийг онцгойлон сонирхдог байх
Б. Сургагч багш
Үүнээс гадна ПАШ-ЕБС-ийн багш нар болон Зүүн Азийн бүсийн Гёте-Институтийн ажилтнууд оролцох боломжтой.Хэрхэн оролцох вэ? |
A. ЕБС-ийн сурагч, их дээд сургуулийн оюутнууд
Бүртгэлийн анкетыг бөглөж, герман хэлээр видео бичлэг (2 минутаас ихгүй, 150 МВ) хийж ирүүлнэ.Видео бичлэгт дараах асуултад хариулаарай. Үүнд:
- Би хэн бэ?
- Яагаад би энд оролцохыг хүсэж байгаа вэ?
- Миний хамгийн их сонирхдог зүйлс?
- “MINT- салбар дахь эмэгтэйчүүд” сэдвээр өнөөг хүртэл хуримтлуулсан миний туршлага?
- Арга хэмжээнд хуваалцах миний сонирхол, туршлага, мэдлэг?
Видео бичлэг болон бүртгэлийн анкетдаа эдгээр асуултад хариулсан байх бөгөөд MINT салбарт үнэхээр сонирхолтой гэдгээ харуулахыг хичээгээрэй.
Видео бичлэг (2 минутаас ихгүй, 150 МВ) болон бүрэн гүйцэд бөглөсөн бүртгэлийн хуудсаа 2022 оны 4-р сарын 11-ний дотор Б.Бэрцэцэгт дараах мэйл хаягаар явуулна уу:
bertsetseg.bumaakhuu@goethe.de
Ирүүлсэн материалаас хамгийн шилдгийг шалгаруулж Зүүн Азийн бүсийн сурагч, оюутнуудын хамт 2022.05.21-22-нд болох цахим арга хэмжээнд оролцох эрх болон Goodie-Bag-аар урамшуулна.
B. сургагч багш нар
Сургагч багш нар 2022.04.11-нийг хүртэл өөрийгөө танилцуулж дараах асуултад товч хариулсан хуудсыг (нэг А4 нүүр) bertsetseg.bumaakhuu@goethe.de хаяг руу ирүүлнэ үү.- Нэр- Байгууллага-Албан тушаал- (шаардлагатай бол нас)
- Workshop-д оролцохыг хүссэн шалтгаан
- Олж авсан мэдээллээ сурагчдадаа ямар хүрээнд хэрхэн цаашид дамжуулан өгөх вэ?
- Арга хэмжээнээс юуг хүлээж буйгаа тодорхойлж бичнэ үү.
ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ХУВААРЬ |
A. Сурагч, оюутан, сургагч багш нар
Огноо: 2022.05.21-ний Бямба гараг- Цагийн бүс: Хятад, Хонконг, Монгол, Тайвань
- Цагийн бүс: Япон, Солонгос
Огноо: 2022.05.22-ны Ням гараг
- Цагийн бүс: Хятад, Хонконг, Монгол, Тайвань
- Цагийн бүс: Япон, Солонгос
Б. Сургагч багш нарт зориулсан нэмэлт арга хэмжээ
Огноо: 2022.05.22-ны Ням гараг- Цагийн бүс: Хятад, Хонконг, Монгол, Тайвань
- Цагийн бүс: Япон, Солонгос
Арга хэмжээний сэдвүүд |
- Хүйсийн талаарх хэвшмэл ойлголт
- MINT салбар дахь эмэгтэйчүүд, эрх тэгш боломжийн талаар Герман улсын жишээ
- ХБНГУ-ын мэргэжлийн болон дээд боловсрол, хөдөлмөрийн зах зээл (MINT салбарын хүрээнд)

БҮРТГҮҮЛЭХ ХУГАЦАА |
Та бүхнийг манай арга хэмжээнд оролцох гэж байгаад бид тун их баяртай байна. Асууж тодруулах зүйл байвал хэзээ ч бидэнд хандаж болно. Бидэнтэй холбоо барих: Утас: 95812633, мэйл хаяг: bertsetseg.bumaakhuu@goethe.de