Мэдээлэл
Манай хэлний бүх сургалт 2020.12.07-ноос цахим уулзалт хэлбэрээр явагдах болно. Та зайлшгүй шаардлагатай тохиолдолд бидэнтэй 95575104 дугаарын утсаар холбогдоно уу.
Герман хэлний сургалт #коронабишонлайн
Гёте-Институт герман хэлний сургалтаа 2020.12.07-ноос эхлэн онлайн хэлбэрээр зохион байгуулж байна. Энэ тухайд бид хэлний сургалтад хамрагдаж буй хүмүүст нэг бүрчлэн мэдэгдэх болно. Хэрэв танд асууж тодруулах зүйл байвал дараах цахим шуудангаар холбоо барина уу:enkhtogtokh.chuluundorj.extern@goethe.de
герман хэлний шалгалт
Манай хэлний шалгалтууд тодорхойгүй хугацаанд хойшлогдсон болно. Гёте-Институтээс хэлний шалгалт дахин зохион байгуулагдах боломжтой болмогц шалгалтад бүртгүүлсэн хүн бүрт мэдэгдэх болно. Хэрэв танд асууж тодруулах зүйл байвал дараах цахим шуудангаар холбоо барина уу:
enkhtogtokh.chuluundorj.extern@goethe.de
Арга хэмжээ
Бид зохион байгуулахаар төлөвлөсөн арга хэмжээнүүдээ хойшлуулах буюу цуцалж байна. Энэ тухай бид мэдээллийн хуудсаараа мэдэгдэнэ.номын сан
Германы мэдээллийн номын сан нь одоогоор зөвхөн гэрээр ном олгож байна. Харин танхимаар үйлчлэхгүй болно. Танд асуух зүйл байвал дараах цахим шуудангаар буюу 70118333 дугаарын утсаар холбоо барина уу:deutsche.infobib@gmail.com
ерөнхий мэдээлэл
Та манай цахим хуудас буюу фэйсбүүк хуудаснаас холбогдох мэдээлэлтэй танилцана уу. Өөр асууж тодруулах зүйл байвал та бидэнтэй дараах цахим шуудангаар холбогдоно уу: enkhtogtokh.chuluundorj.extern@goethe.deНийтлэг асуулт, хариултууд
Цахим сургалт нь шууд хэлбэрээр явагдах цахим уулзалт болон цахим даалгавар гэсэн хэсгүүдээс бүрдэнэ. Улсын онцгой комиссоос гаргасан боловсролын байгууллагуудын үйл ажиллагааг түр хаах тухай шийдвэр хүчингүй болмогц цахим сургалтыг танхимын сургалтад шилжүүлэх болно.
Бид 2020.12.01-нийг дуустал хэлний шалгалт авахгүй болно. Улсын онцгой комиссын шийдвэрийг харгалзан хэлний шалгалтын товыг гаргах болно.
Манай хэлний шалгалтад бүртгүүлсэн нийт оролцогчид 2020.12.02-ныг хүртэл шалгалтаа үнэ төлбөргүй хойшлуулах боломжтой. Та enkhtogtokh.chuluundorj.extern@goethe.de цахим шуудан болон 95575104 дугаарын утсанд хандана уу.
Тийм ээ, та шинээр бүртгүүлсэн хэлний сургалт болон шалгалтаа 2020.12.02-ныг дуустал шимтгэлгүйгээр цуцлах боломжтой.
Та шалгалт буюу сургалт цуцлах өргөдлөө өөрийн бүртгэлтэй мэйл хаягаасаа дараах мэйл хаягт явуулна уу:
enkhtogtokh.chuluundorj.extern@goethe.de
Та шалгалт буюу сургалт цуцлах өргөдлөө өөрийн бүртгэлтэй мэйл хаягаасаа дараах мэйл хаягт явуулна уу:
enkhtogtokh.chuluundorj.extern@goethe.de