Үзэсгэлэн Улаанбаатар Олон Улсын Медиа Урлагийн Наадам 2019

Дөрөв дэх удаагийн Улаанбаатар" олон улсын медиа урлагийн наадам © UBIMAF

2019.06.27 Пү -
2019.07.07 Ня

Үлэг Гүрвэлийн Төв Музей

Чингэлтэй дүүрэг
5-р хороо
Тусгаар тогтнолын талбай
11000 Улаанбаатар

Дөрөв дэх удаагийн Улаанбаатар" олон улсын медиа урлагийн наадам

Дөрөв дэх жилдээ зохион байгуулагдаж буй "Улаанбаатар" олон улсын медиа урлагийн наадам 6-р сарын 27-ны өдөр нээлтээ хийнэ. Гёте-Институт нь энэ удаагийн медиа урлагийн наадамд албан ёсны хамтран зохион байгуулагчаар дахин оролцож байна.

Зүүн болон Зүүн Өмнөд Азийн есөн Гёте-Институт хамтран Монгол, Хятад, Хонконг, Тайвань, Солонгос, Япон, Тайланд, Индонез, Сингапур улсын кураторуудын урлаг ба нүүдлийн холбоо хамаарлын тухай олон талт, нээлттэй хамтын бүтээл бүхий сэдэвчилсэн үзэсгэлэнг зохион байгуулж байна.

Кураторууд Берлин, Солонгос хотноо 2018 онд зохиогдсон цуврал семинаруудад оролцон, сэдвийн хамаарлыг өөрийн орны жишээн дээр магадлахын сацуу дэвшүүлсэн сэдэвт куратор хүний гүйцэтгэх үүрэг мөн тус сэдэвт урлагийн ач холбогдлын тухай ярилцсан.
 
Үүний үр дүнд бий болсон “Нүүдэл суудлын хүүрнэл” сэдэвт үзэсгэлэн дөрөв дэх удаагийн "Улаанбаатар" олон улсын медиа урлагийн наадмын хүрээнд 2019.06.27-оос 2019.07.07 хүртэл толилуулагдана.

Хөтөлбөр:

2019.06.27, 19:00 цаг: "Нүүдэл суудал" нэртэйгээр дөрөв дэх жилдээ зохион байгуулагдаж буй "Улаанбаатар" олон улсын медиа урлагийн наадмын нээлт, Үлэг гүрвэлийн төв музей
 
2019.06.28, 09:00-17:00 цаг: Кураторуудын чуулган "Artistic Migration", MN 17 галерей

Үзэсгэлэнгийн каталогийг англи хэл дээр эндээс үзнэ үү:

 

Буцах