Кино наадам Якоб М. Эрва: “Ертөнцийн төв” (2016)

"Ертөнцийн төв" Якоб М. Эрва © Universum Film GmbH

2019.08.31 Бя

iCinema, Улсын Их Дэлгүүр

"Цэнхэр тэнгэрийн цаана" ЛГБТИК кино наадам

Монгол дахь Гёте-Институт энэ жилийн “Цэнхэр тэнгэрийн цаана” ЛГБТИК кино наадмын түншээр оролцож байна. Тус наадмын хүрээнд бид герман найруулагч Якоб М. Эрвагийн “Ертөнцийн төв” хэмээх бүтээлийг толилуулах болно.
 
Арван долоо настай Фил (Луис Хофманн) хөвгүүн юуг ч юм хайх аж. Тэр өнгөрсөн үеэ, ялангуяа аавынхаа талаар тун бага мэднэ. Түүний одоогийн байдал ч ээдрээтэй. Хүүгийн ээж Гласс (Сабине Тимотео) дахиад л шинэ амраг (Саша Александр Гершак)-тай болох ба өмнөх эрийг бодвол тийм ч хурдан болих шинжгүй. Хүүгийн ихэр эгч Дианне (Ада Филине Штаппенбек) өөрийн ертөнцдөө улам бүр бүгэх болж хэнийг ч ойртуулахыг үл хүснэ. Ах дүү хоёрын хооронд үүссэн энэ хөндий харилцааг тэдний гэр бүлийн найзууд болох Тереза (Инка Фрийдрих), Паскал (Нина Пролл) нар ч үл ойлгоно. Ямартай ч Фил хамгийн сайн найз Кат (Свеня Юнг)-тай санаа амар сэлгүүцэн, цагийг зугаатай өнгөрүүлж байлаа.
 
Гэвч бүх зүйл үүгээр дууссангүй. Зуны амралтын дараа ангид нь шинээр шилжиж ирсэн хөвгүүнд тэр нүд ирмэх зуур л ухаангүй дурлажээ. Николас (Янник Шуманн) хэдийгээр сэтгэлээ хорихгүй боловч Филд оньсого мэт нууцлаг хэвээр. Эмх замбараагүй байдал туйлдаа хүрээд байлаа. Анхны хайр дурлал, бас атаархал, хардалт, нууцаа үл хуваалцах зэрэг нь Кат, Фил хоёрын нөхөрлөлд том шалгуур болдог. Фил өөрийн гэх ертөнцийн төвийг олох шаардлага улам бүр нэмэгдсээр л.
Киноны трэйерийг эндээс үзнэ үү:   
 
© Universum Film GmbH

Буцах