Кино үдэш German Film@Dreamer's Day

"Биднээс алсарсан мөрөөдөл" © Rommel Film / Pandora Film / Foto: Peter Hartwig

2020.09.26 Бя

iCinema, Улсын Их Дэлгүүр

2020.09.26 - Андреас Дресен "Биднээс алсарсан мөрөөдөл" (2015)

Монгол дахь Гёте-Институт нь Алтан Хальс холбоотой хамтран УИД-т байрлах iCinema-д Германы шилдэг кинонуудыг сар болгон онцлон танилцуулж байна.

Хэдхэн жилийн өмнө Дани, Рико, Паул, Марк нар үзэл суртал ноёрхсон Зүүн Германы энгийн л сурагчид байлаа. Харин тэдний өдөр тутмын амьдрал харьцангуй эгэл жирийн, санаа зовох зүйлгүй байв. Хоёр Герман улс нэгдсэний дараа дүрэм журам гэх зүйл үгүй болов. Залуус дур зоргоороо авирлан, Лайпциг хотод шөнөөр хэсүүчлэн, шөнийн гудамжаар хулгайлсан машинтайгаа согтуугаар давхилдан, мансууруулах бодис хэрэглэн бахтай нь аргагүй танхайрч байлаа. Тэд диско баар нээх боловч жилийн дараа гэхэд нео-нацистуудын балгаар бүтэлгүйтэв. Рикогийн боксчин болох замнал замхран, Паул садар самуун кинотой орооцолдон, Марк амьдралаа үрэн таран хийж, Данигийн хайр сэтгэл түүнээс холдон оджээ. БИДНЭЭС АЛСАРСАН МӨРӨӨДӨЛ кинонд хоёр Герман нэгдэх үеэр өөрсдөө ч мэдэлгүй золиос нь болсон “хаягдсан үеийнхэн”-ий тухай өгүүлдэг. Илүү: 

Киноны трейлер:

Буцах