Кино үдэш German Film@Dreamer's Day

"Аниргүйн ээдрээ" © Putz Filmproduktion GmbH / Universal Pictures

2020.10.25 Ня

iCinema, Улсын Их Дэлгүүр

2020.10.24 - Жулио Риччарелли "Аниргүйн ээдрээ" (2014)

Монгол дахь Гёте-Институт нь Алтан Хальс холбоотой хамтран УИД-т байрлах iCinema-д Германы шилдэг кинонуудыг сар болгон онцлон танилцуулж байна.

1950-иад оны сүүл үеэрх Герман орон. “Эдийн засгийн гайхамшиг” ид өрнөж, ард иргэдийн аж амьдрал тогтуун агаад нацист дэглэмийн үеийн аймшигт үйл явдлыг мартахыг хичээнэ. Харин сэтгүүлч Томас Гниелка дуулиан шуугийн тарих нь тэр. Түүний нэг танил нь Аушвицын харгалзагчаар ажиллаж байсан хүнийг олж тогтоожээ. Дайны дараагаас Франкфурт хотноо багшлах болсон түүнийг өнөөх сэтгүүлч шүүхэд өгөхийг хүснэ. Гэвч Гниелкагийн энэхүү хүсэл биеллээ олсонгүй. Йоханн Радманн гэх залуу улсын прокурор даргынхаа үгнээс зөрөн байж энэ хэрэг дээр ажиллахад бэлэн гэдгээ илэрхийлнэ. Дарангуйлал, үгүйсгэл, гоёчлол холилдсон хэрэг явдал тун ээдрээтэй байлаа. Тухайн цаг үед Аушвицын талаар огтхон ч сонсож байгаагүй нэгэн байхад бусад нь аль болох энэ талаар хурдан мартахыг хичээж байв. Илүү:

Киноны трейлер:

Буцах