Кино үдэш German Film@Dreamer's Day

 Systemsprenger © kineo Filmproduktion/Weydemann Bros

2021.09.25 Бя

Тэнгис кино театр


Чингэлтэй дүүрэг, 5-р хороо
15141 Улаанбаатар хот

2021.09.25 - Нора Фингшайдт “Систем сүйтгэгч” (2019)

Монгол дахь Гёте-Институт нь Алтан Хальс холбоотой хамтран Тэнгис кино театрт Германы шилдэг кинонуудыг сар болгон онцлон танилцуулж байна.

Систем сүйтгэгч


Асран халамжлах гэр бүл, нийтийн байр, тусгай сургууль гээд Бенни хаана ч очсон төд удалгүй хөөгддөг. Есөн настай эрх дураараа ийм хүүхдийг “систем сүйтгэгч” гэж "Хүүхэд, залуучуудын газар нэрлэдэг" ажээ. Гэвч Беннид зөвхөн хайр халамж, нөмөр нөөлөг л дутагдах бөгөөд ээжтэйгээ хамт байхыг хүснэ. Харин ээж Бианка нь яаж ч мэдэх охиноосоо айна. Беннид очих газар, шийдэл үл олдоход тусгай багш Миша уур хилэн, түрэмгийллийн энэхүү эргүүлгээс охиныг чөлөөлөхийг хичээнэ.

“Систем сүйтгэгч” хэмээх энэхүү кино нь 69 дэх удаагийн Берлиний олон улсын кино наадамд өрсөлдөж “Мөнгөн баавгай” буюу Альфред Бауэрын нэрэмжит шагналыг хүртсэн. Мөн үүнээс гадна дотоодын болон олон улсын кино наадмуудаас хэд хэдэн шагнал хүртжээ. Дэлгэрэнгүй:

 
 

Буцах