Кино үдэш German Film@Dreamer's Day

Вернер Херцог “Агирре, Бурханы уур хилэн” (1972) © Werner Herzog Filmproduktion/HR

2021.11.20 Бя

Тэнгис кино театр


Чингэлтэй дүүрэг, 5-р хороо
15141 Улаанбаатар хот

2021.11.20 - Вернер Херцог "Бурхны хилэн Агирре" (1972)

Монгол дахь Гёте-Институт нь Алтан Хальс холбоотой хамтран Тэнгис кино театрт Германы шилдэг кинонуудыг сар болгон онцлон танилцуулж байна.

Испаничууд эрх мэдэл, эд баялгийн төлөө улайрч басхүү жинхэнэ солиоролд хөтлөгдөн Өмнөд Америк тивийг эзлэн түрэмгийлэх болсон гэдэг. Агирре бүх өрсөлдөгчийнхөө эсрэг өөрийн гэх Элдорадог тунхаглан, өөрийгөө сүр жавхлант, хүчирхэг эзэн хаанд өргөмжилдөг. Гэвч түүний хамгийн сүүлийн үнэнч албат нар хүртэл аажим аажмаар өлсгөлөнд автан, индиан овгийнхны суманд өртөж, өвчний үүр уурхай болно. Үй олон харх бужигнах салан дээр бодолдоо төөрөлдсөн Агирре охиныхоо хамтаар шинэ хаанчлал тогтоох тухай мөрөөднө. Илүү: 

Буцах