Зохиолын уралдаан

“Алдагдсан зүйлийн жагсаалт” сэдэвт эсээ, өгүүллэгийн уралдаан  © Монсудар

2021.06.04 Ба -
2021.09.01 Лха

"Монголоос алдагдсан зүйлийн жагсаалт"

Зохиолч, бичиж туурвих дуртай хэн бүхний анхааралд!
 

Монсудар хэвлэлийн газар болон Монгол дахь Гёте-Институт хамтран “Алдагдсан зүйлийн жагсаалт” сэдэвт эсээ, өгүүллэгийн уралдаан зарлаж байна.

Монголоос алдагдсан зүйлсийн тухай өөрийнхөөрөө өвөрмөц илэрхийлэн бичиж, уран зохиолын бүтээл болгон хадгалж үлдээх эсээ, өгүүллэгүүдийг хүлээн авна.

Нурсан барилга... Хэрэглэхээ больсон хуучин бичиг үсэг... Барилга байшинд эзлэгдэн үгүй болсон бяцхан ногоон цэцэрлэг...
Биднээс алдагдан одсон том, жижиг олон зүйлийн алиных нь тухай өгүүлэхээ та бүхэн өөрсдөө шийдээрэй. Бичихдээ Монсудар хэвлэлийн газраас орчуулж гаргасан германы зохиолч Шаланскийн “Алдагдсан зүйлийн жагсаалт” түүврийг уншиж санаа сэдэл аваарай!
 
Оролцох шалгуур:

Бүтээл дээд тал нь 5000 хүртэл үгтэй байх
Бүтээл авах хугацаа: 2021 оны 9 дүгээр сарын 1-нийг хүртэл
Насны хязгаар байхгүй.
Бүтээлдээ овог нэр, мэйл хаяг болон утасны дугаараа хавсарган info@monsudar.mn хаягаар ирүүлнэ үү.
 
Шагнал:
Тэргүүн байр : 1 000 000 MNT
Дэд  байр : 750 000 MNT
Гутгаар байр : 500 000 MNT
 
Эхний 3 байранд шалгарсан бүтээлийг герман хэл рүү орчуулж, Монгол дахь Гёте-Институтийн цахим хуудаст байршуулан сурталчлах болно.

Ялагчдыг 2021 оны 11 дүгээр сарын 1-ний өдөр зохион байгуулагчдын сошиал хуудсаар зарлана.
 
 

Буцах