Хурдан нэвтрэх:
Шууд агуулга руу шилжих (Alt 1)Шууд хоёр дахь түвшний цэс рүү шилжих (Alt 3)Шууд үндсэн цэс рүү шилжих (Alt 2)

АДВЕНТЫН ХУАНЛИ 2019
12 сарын 7

Амралтын өдөр болж надад одоо л нэг нийтийн байрандаа зул сарын баярын уур амьсгал оруулах цаг гарч байна. Зул сарын баярын өдрүүд, зураглал, анхилам үнэрт би маш их дуртай учраас гэрээ бага ч гэсэн чимэглэж тав тухтай болгохыг хүсэж байна. Цас хаялсан гудмаар зугаалж явахдаа би гацуур модны унасан мөчир, боргоцой зэргийг түүж хэд хоног хатаагаад цонхны тавцангаа чимэглэсэн. Бас цаасаар цасан ширхэг хайчилж цонхондоо өлгөсөн. Миний хамгийн их хийх дуртай зүйл бол алиман цагираг хатаах юм. Би алимаа амьдарч буй газрынхаа био тариалангаас авдаг. Яагаад гэвэл тэндхийн алим зүгээр ч нэг эрүүл биш харин маш сайхан амттай байдаг. Алимны голыг авсны дараа цагираг хэлбэртэйгээр хэрчинэ. Нимгэн хэрчих тусам илүү час хийсэн амттай болдог! Дараа нь алимаа нимбэгний шүүстэй усанд хэдэн минут дэвтээж, утсанд сүвлэж тогтоох ба алимны хэрчмүүд хоорондоо наалдахгүй байхад анхаарна. Зочны өрөөндөө алим сүвлэсэн утсаа Каша хүрэхээргүй өндөрт татаж тогтооно. Нохой маань алиман цагирагт маш их дуртай юм л даа! Харин миний хувьд тэр анхилам үнэр өрөөгөөр нэг тархахад тааламжтай сайхан байдаг. 

Зул сарын өмнөх өдрүүдэд та нар юу хийдэг заншилтай вэ?

Та энэ хуудас дээр өөрийн сэтгэгдлээ (аль болох германаар) үлдээж өнөөдрийн азтан болох боломжтой! Зул сарын баяр хүртэл сэтгэгдлээ бичиж үлдээсэн оролцогчид сугалаанд оролцох бөгөөд нэгэн азтан герман хэлний ганцаарчилсан онлайн сургалтын эзэн болно. Тус сугалаанд оролцсоноор та дараах нөхцөлийг хүлээн зөвшөөрөх бөгөөд үүнийг доорх холбоосоор үзнэ үү. Та баярын өдрүүдээ аз жаргалаар дүүрэн угтаарай!

СЭТГЭГДЭЛ
Адвентын хуанлийн өөр хаалгыг нээх