Хурдан нэвтрэх:
Шууд агуулга руу шилжих (Alt 1)Шууд хоёр дахь түвшний цэс рүү шилжих (Alt 3)Шууд үндсэн цэс рүү шилжих (Alt 2)

Адвентын хуанли
12 сарын 13

Би Кашагаа алдчихлаа! Дуу чимээ ихтэй мухлаг, бэлэг, халуун дарс, хоол унд, зул сарын баярын зах дээр ирсэн хүмүүс, олны хөлд нохой маань сураггүй алга болчихлоо. Эхлээд би байсан газраа хүлээсэн боловч ерөөсөө ирсэнгүй. Хаашаа явсан байж таарах вэ? Хаа нэгэн газарт намайг хүлээж байгааг л мэдэж байна. Зул сарын баярын захын хаа сайгүй л шалгаж үзлээ. Гуниглаж, ядарч гүйцсэн би сүрэг хонь руу очив оо. Даарч хөрсөн намайг амьтад багахан тайтгаруулж байв. Түм түчигнэсэн зул сарын баярын зах дээр өдөржингөө тааваараа байж чадаагүй Кашад ч гэсэн тийм сайхан байгаагүй болов уу. Харин зул сарын баярт малын модон тэвш байх ёстой гэж олон хүмүүс үздэг. Ядарч гүйцсэн болохоор юуг тэвш, юуг ханиад томуу гэдгийг үл ухаарахад торжигнох чимээ сонстов. Сүрлэн дундаас хэний толгой цухуйж байна? Над шиг ядарч туйлдсан Каша байлаа! “Ирээдүйн төлөөх Баасан гараг” жагсаал руу явалгүй бид хоёр гэртээ харив. Хүн өөрийн эрүүл мэндээ анхаарах хэрэгтэй шүү дээ!
 
Та нар зул сарын баярын захаар явж үзсэн үү? Ямар нэгэн онцлог зүйл байсан уу?Та энэ хуудас дээр өөрийн сэтгэгдлээ (аль болох германаар) үлдээж өнөөдрийн азтан болох боломжтой! Зул сарын баяр хүртэл сэтгэгдлээ бичиж үлдээсэн оролцогчид сугалаанд оролцох бөгөөд нэгэн азтан герман хэлний ганцаарчилсан онлайн сургалтын эзэн болно. Тус сугалаанд оролцсоноор та дараах нөхцөлийг хүлээн зөвшөөрөх бөгөөд үүнийг доорх холбоосоор үзнэ үү. Та баярын өдрүүдээ аз жаргалаар дүүрэн угтаарай!

СЭТГЭГДЭЛ
Адвентын хуанлийн өөр хаалгыг нээх