Хурдан нэвтрэх:
Шууд агуулга руу шилжих (Alt 1)Шууд хоёр дахь түвшний цэс рүү шилжих (Alt 3)Шууд үндсэн цэс рүү шилжих (Alt 2)

Адвентын хуанли
12 сарын 18

Тасалгааны ургамлыг тогтсон хугацаанд услах нь сайн байдаг гэж уншсан тул би цэцгүүдээ Лхагва гараг бүр усалдаг. Лхагва гараг миний хувьд ургамалд зориулах өдөр тул тэгж амархан мартаад байдаггүй юм. Манай байранд байдаг бусад тасалгааны ургамлуудыг би бас арчилдаг. Хамт амьдардаг хүмүүс намайг “ногоон эрхий хуруутай” гэдэг. Энэ нь ургамал ногоотой харьцахдаа сайн, арчилсан ногоо нь сайн ургадаг гэсэн үг. Байрныхаа ургамал ногоог усалж байхдаа надад гэнэтхэн гацуур модтой болох хүсэл төрөв. Гацуур модыг худалдаж авах бус түрээсэлж болдгийг та нар мэдсэн үү? Манай байрны охин үүний оронд каучук мод чимэглэхийг санал болгосон. Каучук мод гэнэ ээ? Байгаль орчинд эерэг нөлөөтэй сонсогдохгүй л байна шүү! Нөгөө найз маань инээснээ каучукаар хийсэн мод биш харин энэ ургамлаас байгалийн каучукийг гаргаж авдаг тул ингэж нэрлэдэг гэж тайлбарласан юм. Энэ мод хэдийн манай өрөөний нэг буланд заларсан. Бид байранд хураалттай байсан зул сарын чимэглэлээ хурдан гэгч нь задалж гацуур модны боргоцой, самраар хийсэн чимэглэлийнхээ хамтаар модоо чимэглэсэн билээ. Каша дандаа л юм янзлахад биш харин нуухад туслах юм даа. Яах гээд ч байдаг юм!

Зул сарын баярын модыг өөр юугаар орлуулж болохыг та нар мэдэх үү?

Та энэ хуудас дээр өөрийн сэтгэгдлээ (аль болох германаар) үлдээж өнөөдрийн азтан болох боломжтой! Зул сарын баяр хүртэл сэтгэгдлээ бичиж үлдээсэн оролцогчид сугалаанд оролцох бөгөөд нэгэн азтан герман хэлний ганцаарчилсан онлайн сургалтын эзэн болно. Тус сугалаанд оролцсоноор та дараах нөхцөлийг хүлээн зөвшөөрөх бөгөөд үүнийг доорх холбоосоор үзнэ үү. Та баярын өдрүүдээ аз жаргалаар дүүрэн угтаарай!

СЭТГЭГДЭЛ
Адвентын хуанлийн өөр хаалгыг нээх