Хурдан нэвтрэх:
Шууд агуулга руу шилжих (Alt 1)Шууд хоёр дахь түвшний цэс рүү шилжих (Alt 3)Шууд үндсэн цэс рүү шилжих (Alt 2)

Адвентын хуанли
12 сарын 22

Зул сарын баярын сайхан нь хэдийгээр би Украйнд гэр бүлийнхэнтэйгээ биш Германд байгаа ч гэсэн тэдэнтэй хамт байгаагаа мэдрэх юм. Би гэр бүлийнхнээ ч гэсэн Герман дахь амьдралтай ойрхон байлгахыг хичээдэг. Өнөөдөр би хамгийн том авга эгчтэйгээ утсаар ярьсан. Авга эгч маань бэлэвсэрсэн бөгөөд Украйнд амьдардаг. Би зул сарын баяраа байгаль орчинд ээлтэй тэмдэглэхийг хичээж байгаа талаар түүнд тайлбарлаж хоёулаа их инээлдсэн. Хэдийгээр эгч өөрөө тийм их анхаараад байдаггүй ч түүний экологид үлдээж буй мөр минийхээс хамаагүй бага. Яагаад гэвэл авга эгч өөрийн идэх ихэнх жимс, ногоогоо тариалж харин илүү гарснаа даршилж зоориндоо хадгалдаг. Ингэснээр хог хаягдал бий болох нь бага бөгөөд өчүүхэн бага зүйл л хаягддаг. Эгч хуучин хувцасаа нөхөж, эвдэрхий эд зүйлсээ өөрөө засна. Утасны цаанаас бол их хялбархан бараг амар жимэр юм шиг сонсогдох ч эгчийгээ амьдралынхаа турш шаргуу хөдөлмөрлөснийг би мэднэ. Би өөрийгөө ч бас мэднэ. Ийм буйдхан амьдрал надад яав ч тохирохгүй. Гэхдээ энэ хоёрыг харилцан зохицуулж болох болов уу? 

Та нарын хувьд өв тэгш амьдрал гэж юуг хэлэх вэ? Байгальтай ойрхон эгэл жирийн амьдрал уу?

Та энэ хуудас дээр өөрийн сэтгэгдлээ (аль болох германаар) үлдээж өнөөдрийн азтан болох боломжтой! Зул сарын баяр хүртэл сэтгэгдлээ бичиж үлдээсэн оролцогчид сугалаанд оролцох бөгөөд нэгэн азтан герман хэлний ганцаарчилсан онлайн сургалтын эзэн болно. Тус сугалаанд оролцсоноор та дараах нөхцөлийг хүлээн зөвшөөрөх бөгөөд үүнийг доорх холбоосоор үзнэ үү. Та баярын өдрүүдээ аз жаргалаар дүүрэн угтаарай!

СЭТГЭГДЭЛ
Адвентын хуанлийн өөр хаалгыг нээх