Йоханн Вольфганг Гётегийн мэндэлсэн өдөр буюу энэ жилийн 8-р сарын 28-ны өдөр Монголын хэвлэн нийтлэгч, Адмон группийн ерөнхий захирал, улс төрийн нийтлэлч Роозонгийн Энхбат Гёте медалийг гардан авсан билээ. Дараах ярилцлагаар Р. Энхбат тус шагнал, хийж буй ажлынхаа тухай болон Лайпцигт өнгөрүүлсэн оюутан ахуй цагаасаа хуваалцлаа.