Чен Энох
Хонконг
"Шилжилт хөдөлгөөний үргэлжилжлэл“
Чен Энох “Migration Contiunung" (Шилжилт хөдөлгөөний үргэлжлэл) төсөлдөө олон уран бүтээлчдийг урьсан бөгөөд “Нүүдэл”-ийг хүний хөдөлмөр эрхлэлтийн хувьсан өөрчлөгдөж буй өнцгөөс харуулахыг зорьжээ. Хонконг, “Улаанбаатар” Олон Улсын Медиа Урлагийн Наадам, Куанжүгийн Азийн Соёлын төвд бүтээлээ үзэсгэлэн, хэлэлцүүлэг маягаар олонд хүргэж байна. Энох Чен, Сингапурт төрж, Берлинд ажиллаж амьдардаг уран бүтээлч Мин Вон, Индонезийн уран бүтээлч, үзэсгэлэнгийн туслах куратор Жулиа Сарисэтиати нартай хамтарсан бүтээлээрээ шилжилт хөдөлгөөний урсгалыг харуулах юм.
Мин Вон “Шилжилт хөдөлгөөний үргэлжлэл” нэртэй видео уран бүтээлдээ Африк, Хятадад хөдөлмөр эрхэлж буй цагаач ажилчдын тухай үзүүлсэн байна. Чен Энох видео бүтээлдээ хөдөлмөр эрхлэлтийн хөгжлийн өнөөгийн чиг хандлагуудыг судлах явцдаа хувьсан өөрчлөгдөж буй хөдөлмөрийн зах зээлийн эрэлт хэрэгцээнд цагаач ажилчид хэрхэн зохицох тухай өгүүлэх юм байна. Харин Жулия Сарисэтиати Индонез ажилчид нутагтаа буцаж ирээд ажил хөдөлмөр эрхлэхэд тулгардаг бэрхшээлүүдийг харуулахыг зорьжээ.
Ийн гурван уран бүтээлч маань “нүүдэл” сэдвийг өөрсдийн уран бүтээлч томруулдаг шилээр харуулах боломж гарч байна. Кураторуудын чуулганд Эмека Огбо мөн адил бүтээлээ танилцуулах юм байна. Эмека Огбо шар айраг, хоолыг Европт ажиллаж амьдардаг, Нигер улсын цагаач ажилчдын хамт дизайны урлагаар баяжуулан танилцуулна.