Дэлхий даяар нийт 2000 ЕБС, 600.000 орчим PASCH сурагчдыг холбосон олон улсын PASCH нийгэмлэгийн уулзах цэг PASCH-net юм.
PASCH-ийн эргэн тойрон дахь мэдээлэл
Тус цахим хуудас нь дэлхий даяар хэрэгжүүлэгч байгууллагуудын болон тэдгээрийн үйл ажиллагааны талаар мэдээлэл өгдөг. ЕБС-иудын сүлжээний ерөнхий мэдээллийг дэлхийн газрын зурагт оруулсан. Оролцогч сургуулиуд нь товч хөргөөр өөрсдийгөө танилцуулах боломжтой. Идэвхтэй үйл ажиллагаагаа явуулдаг оролцогч нар төсөл хөтөлбөрүүд болон практикт тулгуурласан үнэт зөвлөгөө мэдээллийг мөн өгнө. PASCH-net Герман улсад зохион байгуулагддаг олон улсын PASCH-хүүхэд, өсвөрийнхөнд зориулсан сургалтын талаар мэдээлэл өгөхөөс гадна ЕБС-ийн түншлэл, хамтын ажиллагааг дэмждэг.
PASCH-санаачилгын талаарх мэдээлэл (олон хэл дээр)
Дэлхийн газрын зураг
Сургуулиудын хөрөг танилцуулга
Дэлхий даяар хэрэгжиж буй төсөл, хөтөлбөрүүд
PASCH-өсвөрийнхөнд зориулсан сургалт
Сургуулиудын түншлэл
Сургалтын материал, санал болгож буй интерактив хэрэглэгдэхүүн
Багш, сурагчид PASCH-нэтээс герман хэлний хичээлд хэрэглэж болох шинэлэг санаа, дасгал ажлын хуудас, орчин үеийн сэдвээр видео, текст, аудио зэргийг үнэ төлбөргүйгээр татан авах боломжтой. Өсвөрийн герман хэл суралцагч нарт зориулсан сургалтын материалыг сэдвийн хүрээ, хэлний түвшин, формат, шалгалтын бэлтгэл зэргээр шүүж сонгох боломжтой. Бүх л сургалтын материалуудтай адилхан интерактив материал хэсэгт сэтгэгдэл бичих хэсэг оруулж өгсөн нь хамт хийхийг уриалж байдаг. PASCH-сурагчид PASCH-нэтэд дэлхий даяар зарласан сонирхолтой шагналтай уралдаан тэмцээнд оролцож болно. Take-overs-н хүрээнд багш, сурагчид PASCH-нэтийн Инстаграм хуудаст өөрсдийн бичвэр, зургийг оруулах боломжтой.
Сургалтын материал
Уралдаан, тэмцээн
PASCH-net Инстаграм -д
PASCH-Глобал сурагчдын цахим сонин
Дэлхийн өнцөг булан бүрээс өсвөр үеийнхэн PASCH-Глобалд герман хэлээр хамтдаа блог хөтөлдөг. Сурагчид өөрсдийн амьдралын нэгээхэн хэсгийг бичвэр, гэрэл зураг, видеогоор илэрхийлж , Герман улсыг ямар өнцгөөс хардгаа мөн танилцуулж байна. Энэхүү цахим сонин нь сурагчид өөрсдөө оролцож болох боломжийг мөн бүрдүүлсэн.
PASCH-Глобал болон өөрөө оролцож болох боломжийн тухай мэдээлэл
PASCH-сургалтын платформ
Moodle-д тулгуурласан PASCH-сургалтын платформ нь герман хэлний багш нарт хичээлдээ зориулсан виртуал ажлын өрөө үүсгэх, зааварлагч багштай мэргэжил дээшлүүлэх цахим сургалтад хамрагдах боломжийг олгодог. “Хичээлд зориулсан moodle-tools” хэмээх цахим сургалтаар багш нар PASCH-сургалтын платформыг хичээлд эсвэл багш нарын мэргэжил дээшлүүлэх сургалтын хүрээнд хэрхэн ашиглах талаар мэдээлэл авч болно.
PASCH-сургалтын платформ
Герман улсад их, дээд сургуульд суралцах болон PASCH-төгсөгчдийн тухай мэдээлэл
PASCH-сургуулийг ирээдүйд төгсөх суралцагчид тухайн сэдвээр ерөнхий мэдээлэл авахаас гадна PASCH-төгсөгчдийн платформ зэрэг сонирхолтой холбоос линк, PASCH-хөтөлбөр, санал болгож тэтгэлэгт хөтөлбөртэй танилцах боломжтой. Герман улсад их, дээд сургуульд суралцаж буй PASCH-төгсөгчид өөрсдийн туршлагаасаа хуваалцаж байна.
Герман улсад их, дээд сургуульд суралцах
PASCH-төгсөгчдийн платформын тухай мэдээлэл
PASCH-нэтэд бүртгүүлэх, нэвтрэх
Энэхүү цахим хуудас дахь ихэнх материалыг чөлөөтэй үзэж танилцах боломжтой. Харин PASCH-нэтэд сэтгэгдэл бичих, уралдаан тэмцээнд оролцох, Communitys хэрэглэх эсвэл сургалтын платформыг идэвхтэй ашиглах бол эхлээд бүртгүүлж, дараа нь и-мэйл хаяг, нууц үгээр нэвтрэх шаардлагатай. Бүртгэлтэй PASCH-багш нар бусад багш нарт болон өөрийн сургуулийн сурагчдад код авах боломжтой.
PASCH-санаачилга болон бүртгэлтэй холбоотой түгээмэл асуулт, хариулт
Newsletter, нийгмийн цахим сүлжээ
Бүртгэлтэй хэрэглэгч нар “Mein PASCH“-д нэвтэрч орсны дараа сар бүрийн PASCH-Newsletter, сурагчдын Newsletter зэргийг захиалах боломжтой. PASCH-нэтийг Фэйсбүүк, Твиттер, Инстаграм хуудсаар дагадаг хэн бүхэн PASCH-нэтээс санал болгож буй нэмэлт мэдээллийг тогтмол хүлээн авна.
Mein PASCH
Facebook
Twitter
Instagram
info@pasch-net.de
www.pasch-net.de