Goethe-Zertifikat B1

Хэрэв та ... хүсвэл

  • ХБНГУ-д бэлтгэл сургуульд сурахыг
  • ХБНГУ-д амьдарч, ажиллахыг хүсвэл
  • B1 түвшний сургалтад амжилттай хамрагдсанаа гэрчлэхийг
  • албан ёсны, олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн сертификат

Goethe-Zertifikat B1 нь өсвөр үеийнхэн болон насанд хүрэгчдэд зориулсан герман хэлний шалгалт юм. Энэхүү шалгалт нь герман хэлийг бие даан хэрэглэж чадахыг батлах бөгөөд Европын холбооны хэлний нэгдсэн стандартад (ЕХНС) заасан 6 түвшний гурав дахь шатны (B1) түвшин юм.

Шалгалтад тэнцсэнээр та ... чадахаа батлах болно.

  • ажил мэргэжил, хичээл сургууль, чөлөөт цаг гэх мэт түгээмэл зүйлсийн талаар дүрмийн дагуу ойлгомжтой ярьж буй тохиолдолд гол утгыг нь ойлгож
  • герман хэлээр ярьдаг оронд аялал зугаалгаар явах үед тулгарах ихэнх бэрхшээлийн  учрыг олж
  • Мэддэг, сонирхдог зүйлсийнхээ талаар энгийнээр, харилцан уялдаатай өөрийгөө илэрхийлж
  • болсон явдал, туршлагаасаа хуваалцаж, хүсэл мөрөөдөл, найдвар, зорилгоо тодорхойлон хэлж, төлөвлөгөө, үзэл бодлоо товч тайлбарлаж эсвэл шалтгааныг дурдаж

Prüfungstermine

*) ХБНГУ ба Монгол улсын Засгийн газар хоорондын Соёлын хамтын ажиллагааны хэлэлцээрийн 10 дугаар зүйлийн 1 дүгээр заалтын дагуу Гёте-Институтийн зүгээс зохион байгуулж буй сургалт/шалгалтын төлбөр татвараас чөлөөлөгдсөн болно.

**) Хэрэв та зургаан сараас хэтрээгүй хугацааны өмнө Гёте Институтэд герман хэлний курсэд сууж байсан бол үзүүлж байгаа хямд үнэ хүчинтэй. Дурдсан зургаан сар нь хэлний курсээ дуусгасан ба герман хэлний шалгалтаа өгөхийн хоорондох хугацаа юм. Ийм тохиолдолд захиалгаа өгч байх явцад үнэ автоматаар өөрчлөгдөнө. Хэрэв тэгж өөрчлөгдөхгүй бол курсийн оффист хандаарай.

Шалгалтанд бэлдэх

Дасгалын материал

Онлайнаар бэлдэх шалгалтын загвар болон дасгалуудыг та эндээс үзнэ үү.

Дэлгэрэнгүй мэдээллүүд

Уг шалгалтанд тавигдах шаардлага, агуулга болон Goethe-Zertifikat B1 шалгалттай холбоотой бусад мэдээллийг доорх холбоосоор авна уу.