100 гаруй герман киног цахимаар үзээрэй

Onleihe - кинонууд © © Goethe-Institut Onleihe - кинонууд © Goethe-Institut

Манай цахим үйлчилгээ болох Onleihe платформын санд байршиж буй сонгодог болон орчин үеийн 100 гаруй киног үнэ төлбөргүйгээр хүлээн авах боломжтой боллоо.

Гёте-Институтийн энэхүү цахим үйлчилгээнд зөвхөн герман кино бүтээлийг хамруулж байна. Эрих Кэстнерийн “Das doppelte Lottchen” [Ихэр Лоттхен], “Emil und die Detektive” [Эмил ба мөрдөгчид] эсвэл “Drei Männer im Schnee” [Цасан дундах гурван эр] зохиолоос сэдэвлэсэн хэзээ ч үл хуучрах сонгодог бүтээлүүдийг та гэрийнхээ буйдан дээр тухлан онлайнаар үзээрэй.

Манай цахим кино санд эдгээр сонгодог бүтээлүүдээс гадна орчин үеийн уран сайхан, баримтат киноноос эхлүүлээд хүүхдийн болон инээдмийн төрөл жанрын олон кино багтсан.

Та нийгэм, түүх, орон судлал, соёл урлаг, уран зохиол, эмэгтэйчүүд болон ЛГБТ сэдвийг хамарсан сонирхолтой, хөгжилтэй агаад гайхал төрүүлэм олон киног герман эх хэл дээр хүлээн авна уу. Тухайлбал, дахин шинээр бүтээсэн үлгэрийн кино болох “Das kalte Herz” [Хүйтэн зүрх], “Rettet Raffi!” [Раффиг авраарай!] хүүхдийн кино, охидын хүч чадлыг өгүүлэх “Tiger Girl” [Бар охин] уран сайхны кино, уран зохиолоос сэдэвлэсэн “Die Habenichtse” [Үгээгүй ядуус], соёл урлагийн тухай өгүүлэх “Schatzkammer Berlin” [Берлиний эрдэнэсийн сан] хэмээх баримтат кино эсвэл ЛГБТ сэдэвт “Mein wunderbares West-Berlin” [Миний гайхалтай Баруун Берлин], нийгмээс тусгаарлагдсан баатрын тухай өгүүлэх “LUX – Krieger des Lichts” [LUX – Гэрлийн дайчин] уран сайхны кино, “Fack ju Göthe” инээдмийн киноны 1-ээс 3-р анги болон нийгэмд тулгамдсан асуудлыг хөндсөн “Deportation Class” [Албадан гаргах анги] зэрэг олон бүтээлтэй танилцаарай.

Та Mein.goethe.de гэсэн хуудсаар нэвтрэн орж бүртгүүлэн киногоо хүлээн аваарай.
Кино үзэх, шинээр олж нээх танд зугаатай байх болно гэдэгт найдаж байна!

Onleihe - үйлчилгээг хэрхэн ашиглах тухай дэлгэрэнгүй мэдээллийг: 

https://www.goethe.de/onleihe