Цахим болон аудио ном
“Амарном” цахим болон аудио номын Монгол платформ

Монгол дахь Гёте-Институт  2021-2022 оны хооронд цахим болон аудио номд зориулсан Монгол цахим платформыг Интерном номын сүлжээ дэлгүүр болон Монсудар хэвлэлийн газартай хамтран амжилттай хөгжүүлж чадлаа.

Монгол дахь Гёте-Институт  2021-2022 оны хооронд цахим болон аудио номд зориулсан Монгол цахим платформыг Интерном номын сүлжээ дэлгүүр болон Монсудар хэвлэлийн газартай хамтран амжилттай хөгжүүлж чадлаа. Монголын уншигчидад уран зохиолын болон бусад төрлийн сургалтын материалуудын хүртээмжийг нэмэгдүүлэх, үүний зэрэгцээ Монгол улсыг энэ салбарт олон улсын хөгжил дэвшилтэй хөл нийлүүлэн алхах боломжийг бий болгоход уг төслийн зорилго оршиж байна. 1000 гаруй цахим болон аудио ном бүхий уг платформ нь ирээдүйд санхүүгийн хувьд өөрийгөө бүрэн авч явах боломжтой юм.
 

“Амарном” цахим болон аудио номын Монгол платформ

Цахим болон аудио ном | ©Amarnom

“Амарном” цахим болон аудио номын Монгол платформ

Цахим болон аудио ном | ©Amarnom


Зохиогчид, хэвлэн нийтлэгчид, уншигчид болон их дээд сургууль, номын сан, тэдгээрийн хэрэглэгчид энэхүү цахим болон аудио номын платформын олон давуу талуудыг эдлэх боломжтой. Тухайлбал, Монгол цахим болон аудио номыг гадаадад таниулах, хөдөө орон нутагт цахим сурах бичиг, орчин үеийн, мультимедиа сургалтын материал зэргийг дэлгэрүүлэх мөн хувь хүн өөрийн бүтээлийг олонд хүргэх боломжийг олгох зэрэг ажлыг энэхүү  платформ хийж гүйцэтгэнэ.
“Амарном” цахим болон аудио номын Монгол платформ

Цахим болон аудио ном | ©Amarnom

Энэ платформыг амжилттай хэрэгжүүлэхэд туслалцаа үзүүлсэн Германы мэргэжилтэн Клаас Поссельт, Интерном номын сүлжээ дэлгүүр  болон Монсудар хэвлэлийн газарт талархал илэрхийлье. Мэргэжилтнүүдийн сургалт зохион байгуулах мөн шинэлэг сурах бичгүүдээр хангах болон хүүхдийн номын тоог нэмэгдүүлэхэд Монгол дахь Гёте-Институт цаашдаа хамтран ажиллах болно.

Дэлгэрэнгүй мэдээллийг та дараах линкээр орж аваарай.
Цахим ном - Интерном (internom.mn)
Facebook