Асран халамжлах гэр бүл, нийтийн байр, тусгай сургууль гээд Бенни хаана ч очсон төд удалгүй хөөгддөг. Есөн настай эрх дураараа ийм хүүхдийг “систем сүйтгэгч” гэж Хүүхэд халамжийн газар нэрлэх аж. Гэвч Беннид зөвхөн хайр халамж, нөмөр нөөлөг л дутагдах бөгөөд ээжтэйгээ хамт байхыг хүснэ. Харин Бианка яаж ч мэдэх охиноосоо айна. Бенниг хүлээж авах газар хийгээд шийдэл үл олдоход тусгай багш Миша уур хилэн, түрэмгийллийн энэ эргүүлгээс түүнийг чөлөөлөхийг хичээнэ.