Гуак Су Ён
Солонгос, Куанжү

Soyean Goak © Foto: Soyean Goak Soyean Goak Foto: Soyean Goak
Гуак Су Ён 2016 оноос БНСУ-ын Куанжү хотын Азийн Соёлын төв буюу Азийн Урлагийн институтийн дэргэдэх кураторын багт ажиллаж байна. Үүнээс өмнө буюу 2012-2015 онуудад энэ байгууллагадаа эрдэм шинжилгээний ажилтнаар ажиллаж байжээ. 2011 онд "Нийтийн орон зайн лакмус" Соёлын байгууллагын захирал, 2009-2010 он хүртэл “Чулуу ба ус” Урлагийн байгууллагын төсөл хөтөлбөрийн менежерээр ажиллаж байв. Тэрээр Соёл урлагийн түүх, Европын Соёлын Антропологи, Герман хэл орон судлалаар БНСУ, Германд тус тус суралцжээ. Түүнийхээр үзэсгэлэнгийн гол зорилго бол мэдлэгт суурилсан ажиглалт, үзэсгэлэнгээр дамжуулан соёлын боловсрол, мэдээллийг түгээх хэрэгсэл, шинжлэх ухааны олон талт төслийг танилцуулах арга зам, соёлын бодлогыг тодорхойлох ач холбогдолтой.
Тэрээр үзэсгэлэн, олон нийтэд чиглэсэн урлагийн үйл ажиллагаа, урлагийн академийн хөтөлбөрийг идэвхтэй хэрэгжүүлж ирсэн бөгөөд сүүлд гэхэд Aзийн Соёлын төвд (FLUX) бүтээл нь олны хүртээл болжээ. Aзийн Урлагийн төв байгуулагдсаны нэг жилийн ой дээр архивын үзэсгэлэн (2016), Toмас Сараценосын бие даасан үзэсгэлэн Our Interplanetary Bodies (2017), PARKing CHANce 2010-2018 (2018), ОРЧИН ЦАГИЙН ХООЛ: Индонезийн хоол, нийгэм, медиа урлагийн наадам (2018)-г тус тус зохион байгуулж, оролцсон байна
 
  • “Mixrice” – “Азийн Орчин цагийн шилжилт хөдөлгөөний тухай хүүрнэхүй төсөл”-д ашиглах эхний зураг: Орчин цагийн шилжилт хөдөлгөөн, халуун орнууд, байгалийн зураглал, (Бүтээлийн нэр), 2019 Гэрэл зураг: Mixrice

    “Mixrice” – “Азийн Орчин цагийн шилжилт хөдөлгөөний тухай хүүрнэхүй төсөл”-д ашиглах эхний зураг: Орчин цагийн шилжилт хөдөлгөөн, халуун орнууд, байгалийн зураглал, (Бүтээлийн нэр), 2019

  • “Mixrice” – “Азийн Орчин цагийн шилжилт хөдөлгөөний тухай хүүрнэхүй төсөл”-д ашиглах эхний зураг: Орчин цагийн шилжилт хөдөлгөөн, халуун орнууд, байгалийн зураглал, (Бүтээлийн нэр), 2019 Foto: Mixrice

    “Mixrice” – “Азийн Орчин цагийн шилжилт хөдөлгөөний тухай хүүрнэхүй төсөл”-д ашиглах эхний зураг: Орчин цагийн шилжилт хөдөлгөөн, халуун орнууд, байгалийн зураглал, (Бүтээлийн нэр), 2019

 

“Азийн Орчин цагийн шилжилт хөдөлгөөний тухай хүүрнэхүй”: Орчин цагийн шилжилт хөдөлгөөн, халуун орнууд, байгалийн зураглал" (Бүтээлийн нэр)

Mixrice, хамтран уран бүтээл туурвигч (Чо Жи Юн, Ян Чул Мо)

Гуак Су Ён хамтран уран бүтээл туурвидаг Чо Жи Юн, Ян Чул Мо нарыг “Азийн Орчин цагийн шилжилт хөдөлгөөний тухай хүүрнэхүй”: Орчин цагийн шилжилт хөдөлгөөн, халуун орнууд, байгалийн зураглал-д урьсан байна. Энэхүү төслийн гол зорилго нь орчин цагийн азийн шилжилт хөдөлгөөний тухай үлдээсэн ул мөр, тэр үеийн түүхэн үйл явдалд түшиглэн намтар, түүхийг хослуулах замаар Номхон далайн дайн, империалист Япончуудын түрэмгийллээр Солонгосоос Японыг зорьсон, Японоос Зүүн Өмнөд Ази эсхүл Солонгос, Японоор дамжин Зүүн Өмнөд Азийг зорьсон олон иргэний тухай хүүрнэн өгүүлэх болно. Энэ бүлгийн нүүдэлчдэд Жэжү арлаас Осака руу аялсан “Цайничи Солонгосчууд”, мөн Япончуудын эзлэн түрэмгийллийн үед дайнд олзлогдоод Зүүн Өмнөд Ази руу одсон Солонгосчууд, Солонгос, Япон улсаар дамжин Индонез руу цагаачилсан солонгос гаралтай кино найруулагч, дайнд байлдаж явсан япон хүүхэлдэйн кино бүтээгч гээд олон хүн орно. Энэ олон хувь хүн азийн нэгээхэн орчин цагийн нүүдэлчид агаад дайн дажин, колоничлол, Дэлхийн Хоёрдугаар дайны дараах цаг үеийн самуунаас болж эх орноо орхисон, түүхэнд тэмдэглэгдэн үлдсэн мартагдсан дүр зургууд юм.
Үндэстний үзэл суртал, улс орнууд, колоничлолын бодлого, эзэнт гүрний болон дайны үзэл суртал зэрэг зөрчилтэй нөхцөл, учир байдлаас улбаалсан “Шилжилт хөдөлгөөн” сэдвийн эргэн тойрон дахь эрс тэс зүйлс болох харийн болон үндэсний үзэл хоёрын зөрчил, азийн тэрхүү шилжин суурьшигчдын ул мөрийг түүхийн хуудас сөхөх аргатай зэрэгцүүлэн уран сайхны аргаар өгүүлэн тольдон харуулахад төслийн гол зорилго оршино.