Чень Мэй Яа Тайпей хотын чөлөөт уран бүтээлч. Түүний куратор дэглэсэн үзэсгэлэнгүүд гэвэл “Дэлхийг технологийн тусламжтай хөгжүүлэх” (6 дахь удаагийн “Taйпей” Дижитал Урлагийн Наадам, олон улсын секц, 2011), “Ирээдүйд худалдаалагдах үнэ цэнэ”, (Паолин Яао-тай хамтарч кураторлосон, Taйпей Орчин үеийн урлагийн төв, 2012), 6 дахь удаагийн “Хатан хааны нэрэмжит олон улсын үзэсгэлэн” (Хитоми Ивасакитай хамтарсан уран бүтээл, Хатан хааны музей, Нью-Йорк хот, 2013), “Асар хурдтай өөрчлөгдөхүй” (Нью Мүзейн багтай хамтарсан, Нью Музей, Нью-Йорк хот, 2015), “Нутгийн онгод сахиус” (Варшавын Уяздов ордон дахь Орчин үеийн урлагийн төв). Чень “ажил хөдөлмөр” ба “хөдөлмөр эрхлэлтийн үнэ цэн”-ийн харилцан хамаарлын механизм, мөн урлагийн бүтээлийн бүтцийн асуудалд судалгаагаа уялдуулдаг. Институт, байгууллагад нээлттэй бүтцийг бий болгох, улмаар урлагийн механизмын ийм жишээ, тогтолцоог өөрчлөх хөшүүрэг байж болох тухай илэрхийлэхэд түүний уран бүтээлч санаа оршино. Куратор Чений хувьд Тайпейн Орчин үеийн урлагийн төвийг үүсгэн байгуулалцсан бөгөөд 2012-2014 онд захирлаар ажиллаж байсан. Тэрээр бусад уран бүтээлчидтэй хамтран багийн ажлыг ажлын загвар болгон ашиглахын тулд урлагийн бүтэц, зохион байгуулалтад институцийн нөхцөлийг байнга шалгаж байдаг өөр загварыг бий болгохыг эрмэлздэг.
-
© Жэн Лиу
Жэн Лиу, “Ягаан салсттай цезарь ажилчин бүсгүйчүүд” (2018-2019)
-
© Эйза Еоксон
Эйза Еоксон, үзүүлэн тоглолттой илтгэл (2017)
-
Гэрэл зураг: Agnese Sanvito
Эйза Еоксон, “Аз жаргалтай улс” (2018)
-
© Чэн Жэн Пей
Чэн Жэн Пей, “Хувьсан өөрчлөгдөх явцын тухай жор” (2017-)
Чень Мэй Яа, Жөнь Дө Инь Цай Жиа Вэй, Ван Фү Жүэй, Лин И Чүнь, Шүй Жө Юү нарын куратор хамтран “Улаанбаатар” Олон Улсын Медиа Урлагийн Наадмын хүрээнд тухайн улсын онцлогийг тодотгосон төслийг хэрэгжүүлэх юм. Дөрвөн уран бүтээлчийн ажлуудыг “Улаанбаатар” Олон Улсын Медиа Урлагийн Наадмын өөр өөр газар зохиогдох хэд хэдэн үйл ажиллагаан дээр хүрэлцэн ирж танилцана уу. Медиа наадмын дараа Монголын кино уран бүтээлчидтэй хамтарсан видеонд түшиглэсэн уран бүтээлүүдийг Тайпейд танилцуулах юм байна.
Статистикийн тоо баримтаас үзвэл цагаач ажилчдын дийлэнх нь гадаад иргэнтэй гэр бүл болох, гэр ахуйн ажилд туслах, секс хөдөлмөр эрхлэх зорилгоор шилжин суурьшдаг байна. Нэгдсэн улсын цагаачлалын бодлого, хөдөлмөрийн зах зээл дэх эрэлт хэрэгцээ зэрэг нь хөдөлмөр эрхлэлтийг хүйсийн харьцаагаар зохицуулж байна. Хилийн чанадад хөдөлмөр эрхэлж буй олон эмэгтэй боловсруулах үйлдвэр, гэрийн ахуйд туслах үйлчилгээ, секс үйлчилгээний салбарт хөдөлмөр эрхэлж байна. Эдгээр үйлчилгээний салбарт эмэгтэй хүний халамж, хайр, тэвчээр зэрэг байгалийн өгөгдмөл чанарууд хэрэгтэй. Эмэгтэй хүн биеийн хүчний ажил хийхийн зэрэгцээ сэтгэл санааны “ажил” давхар гүйцэтгэдэг байна.
Куанжү-д болсон үзэсгэлэнд Чень Мэй Яа Шилжилт хөдөлгөөн сэдвийг эмэгтэй хүний өнцгөөс харуулах зорилгоор Чен Жэн Пей, Жэн Лиу, Эйза Ёоксон нарын эмэгтэй кураторуудыг бүтээлээ олонд толилуулахыг урьсан байна.