Шиа Янгуо
Хятад, Бээжин

Xia Yanguo © Foto: Xia Yanguo Xia Yanguo Foto: Xia Yanguo
Шиа Янгуо нь чөлөөт куратор бөгөөд Бээжин дэх ашгийн бус урлагийн студи de Art Center-ийн үндэслэгч юм. Тэрээр урлагийн түүхийн чиглэлээр Бээжин хотын Дүрслэх Урлагийн Төв Академид суралцсан бөгөөд урлагийн сэтгүүл болон хувцас загварын медиа салбарт нийтлэл бичдэг. Мөн түүнчлэн Швейцарийн Pro Helvetia-д зочин куратороор, Солонгосын Орчин Үеийн болон Нэн Орчин Үеийн Урлагийн Үндэсний Музейд зочин судлаачаар тус тус ажиллаж байжээ. Шин Янгуо одоогоор Red Brick урлагийн музейн уран сайхны удирдагчаар ажиллаж байна. Тэрээр Хятадын болон бусад орнуудын олон их дээд сургуульд тэрээр илтгэгчээр уригдан очиж яриа өрнүүлж байсан. Түүний судалгааны ажлын гол цөм дотоодын уран бүтээлчид болоод орчин үеийн урлаг, түүний нийгмийн ач холбогдол юм. Сүүлийн жилүүдэд тэрээр Ази дахь түүхэн баримт бичвэрүүдэд анхаарлаа хандуулан, олонд танилцуулахын сацуу Ази болон олон улсын урлагийн салбарынхны харилцан солилцоо, уран бүтээлч харилцаа холбоог дэмжин, Хятад дахь ашгийн бус байгууллагын үүргийн тухай хэлэлцүүлэг өрнүүлж байна.

"Assemblage" Хятад улс дахь шилжин суурьших сэдэвт судалгааны төсөл
 

Хятад дахь шилжин суурьших үзэгдэл хоёр талтай байдаг. Нэг нь хот буюу хөдөөгийн иргэдийн хөдөлгөөн нөгөө нь гадаадын болон хятад иргэдийн шилжилт болно. Шиа Янгуо нь “Assemblage” – Чуулган төслөөр энэхүү хоёр талт үзэгдлийг тус бүрчлэн авч үзэхээр Энок Чен, Хао Жингбан, Минг Вонг, Тао Хуй, Ванг Чонг нарын таван уран бүтээлчийг урин оролцуулж байна. Өнөө хүртэлх тэдний ажил “шинэ коллектив” гэх цагаачлах үзэгдлийг хамаардаг байсан. Тухайлбал тухайн газар орны амьдрал цагаачдын амьдралын олон түвшинд хэрхэн нөлөөлж буй болоод тэдгээр шилжин ирэгсдийн гүйцэтгэж буй “нөлөөлөгч”-ийн үүрэг, мөн тэд өөрсдийн онцлог шинжээрээ хэрхэн хөршүүдээ чимээгүйхэн өөрчилж буй асуудлууд болно. Шилжин ирэгсдийн тогтолцоот статус, тэд өөрсдийн шинэ онцлог шинжээ хэрхэн хүлээж авч буй болоод дотоод орчин нөхцөл зэрэг нь тус үзэсгэлэнгийн гол сэдвүүд юм.
 
Assemblage –нь 2019 оны 6-р сард Бээжин хотын de Art Center болон Бээжин дэх Гёте-Институт, түүнчлэн Куанжү дахь Азийн Соёлын Төвд дэглэх төслийн үзэсгэлэнд анх удаа толилуулагдана. Минг Вонг болон Энок Чен нарын шинэ киноны шинэ ажлууд мөн Улаанбаатар Олон Улсын Медиа Урлагийн Наадмаар үзэгчдийн хүртээл болно.