Рахельтай хамт Бохум хотоор
Нэг болон дөрвөн дугуйтаар аялсан нь

Хүрээлэн буй орчноо бохирдуулахын тулд ямар машинаар явах вэ? Өрмийн машин, вафельны хэв эсвэл нэг дугуйт дугуй зэрэг байнга хэрэглээд байдаггүй зүйлийг хаанаас олох вэ? Рахель Бохум хотод зочилж эдгээр асуултуудын хариуг олжээ. Хотын иргэд Бохумын өнгөрсөн түүхээр өөрсдийгөө тодорхойлдог боловч бас ирээдүйдээ анхаардаг байна.

 

"рахельтай хамт замд гаръя"

Цэнгэг агаар, ундны цэвэр ус, хажууханд байх цэцэрлэгт хүрээлэн, найрсаг хөршүүд. Бие биенийхээ төлөө байж, нэг нэгэндээ санаа тавьдаг хүмүүс. Үүнийг л хотод аж төрж буй германчууд хүсдэг ажээ. Харин тэд үүнийхээ төлөө юу хийж байна вэ? Мөн ямар бэрхшээл тулгарч байна вэ? Сэтгүүлч Рахель Клайн та бүхний өмнөөс Германы хотуудаар зочлон, ая тухтай амьдрахын тулд хүмүүс ямар санаачилга хэрэгжүүлж байгааг толилуулах болно.