Дархан-Уул аймгийн 19-р сургууль

19-р сургууль
@ 19-р сургууль


Гадаад хэлийг хичээлийн хөтөлбөрт оруулсан нь:

Манай сургуулийг Герман, Монголчууд хамтран байгуулсан учраас анхандаа “Герман сургууль” гэж нэрлэдэг байсан. Бид англи хэлийг анхдагч гадаад хэлээр, Герман эсвэл Япон хэлийг хоёрдогч хэлээр санал болгодог. Сурагчид маань нэгдүгээр ангиасаа эхлэн англи хэлийг сурдаг.  6-дугаар ангиас эхлэн Герман болон Япон хэлний аль нэгийг сонгон суралцах боломжтой. Зарим нь сайн дураараа хятад хэлний нэмэлт анги үүсгэн байгуулж хичээллэдэг.

19-р сургууль @ 19-р сургууль

Сургуулийн бүтэц

Манай хичээл үдээс өмнө болон үдээс хойш гэсэн хоёр ээлжээр ордог ба нийт 430 гаруй сурагчидтай.  2005 онд баригдсан өргөтгөлд хэд хэдэн анги танхимууд болон сургуулийн номын сан бий. Тус номийн санд Герман, Англи, Монгол хэл дээрх олон тооны сурах бичиг, хүүхдийн ном толь бичиг гэх мэт 5000 гаруй ном байдаг. Ийм номын сан  Дархан хотоос хайгаад ч олохгүй болов уу! 
Үдийн цайгаа багш ажилчид ,сурагчид хамтдаа сургуулийн цайны газарт иддэг.


19-р сургууль @ 19-р сургууль

Хичээлийн жил

хүүхдүүд 6 настайдаа элсэж ороод 12 жилийн ерөнхий боловсролыг эзэмшдэг.
Жил бүр манай герман хэл сурч буй сурагчид Гёте-Институтын Өсвөр үеийхэнд зориулсан шалгалтанд оролцдог. Тиймээс хүүхдүүдийг хэдэн сарын өмнөөс бэлддэг ба сурагчдаа хангалттай дүн авч тэнцүүлэхийн тулд.
 
Хичээлийн жилд сургууль дээр олон уралдаан тэмцээн зохиогддог. Хүүхдүүд волейбол, сагсан бөмбөг хөл бөмбөгийн тэмцээнүүдэд маш идэвхтэй оролцдог. Үүнээс гадна Герман кино өдрүүд, дэнлүүний баяр, сүнсний баяр, жил бүр зул сарын баярын үзэсгэлэн гэх мэт арга хэмжээг зохион байгуулдаг. 
Сурагчдын анхаарлыг татдаг нэгэн зүйл бол 2012 оноос  Готтингин хотын сургуультай хамтран хэрэгжүүлж байгаа сурагч солилцооны хөтөлбөр юм.

 
  • 19-р сургууль @ 19-р сургууль

  • 19-р сургууль @ 19-р сургууль