Нийслэлийн ерөнхий боловсролын 48-р сургууль


Нийслэлийн ерөнхий боловсролын 48-р сургууль

Түүхэн замнал

Нийслэлийн ерөнхий боловсролын 48-р сургууль нь 1978 онд 2 барилгатайгаар байгуулагдаж байсан. Тэр үед 1065 сурагчдыг 38 ангид хичээллүүлж  43 багштай мөн 18 ажилчидтай байсан Эхлээд 8 жилийн дунд сургуулийн  боловсролтой байсан бөгөөд 1978-1979 онд энэ нь 10 жилийн сургууль  болж өргөжсөн. Одоогийн байдлаар 48-р сургууль нь нийт 91 гаруй анги танхим үүнд (56 бага анги, 26 дунд анги  мөн 15 ахлах ангийн танхимтай) нийт 3200 сурагч, 140 багш ажилчидтайгаар монголын боловсрол хүмүүжлийг олгохоор хамтдаа зүтгэж байна.

48-р сургууль @ 48-р сургууль
Бидний амжилт:

1988 онд хүүхдийн ордонд болсон дунд сургуулиудийн үзэсгэлэнгээс "Нийслэлийн Тэргүүний Дунд Сургууль" -иар шагнагдсан.  2000 оноос Японы Ерөнхий Сайд Кейзо Обучийн нэрэмжит сургууль болж  Баянзүрх Дүүргийн тэргүүний сургууль болсон.
Японы засгийн газрийн дэмжлэгээр 4 давхар бүхий сургуулийн барилгыг барьснаар 720 суралцагчид нэг ээлжээр хичээллэх боломжтой болсон.
2001 оноос БНХАУ-ын Бээжин хотын дунд сургууль болох "Khui" - тай хамтын ажиллагаа эхлүүлж 2 сургуулийн сурагчид хоорондоо захиагаар харилцдаг болсон. Энэ онд мөн Нийслэлийн Тэргүүний Сургууль болсон.
2004 онд Хэрэглэгчдийн Найдвартай Түнш Сургууль
2012 онд "Хүүхдэд ээлтэй байгууллага" -аар тус тус өргөмжлөгдсөн.
2014 онд манай сургууль БНХАУ-ын Улаан Хад хотын "Хишигтэн Хошуу" дунд сургуультай хамтын ажиллагаагаа эхлүүлсэн. Хамтын ажиллагааны хүрээнд манай сургуулийн захирал багш нар тус сургуульд зочилж боловсролын системийг талаар болон өөрсдийн мэдлэг туршлагаа солилцсон юм.

48-р сургууль @ 48-р сургууль
Герман хэлний Заах аргын нэгдэл

2009 онд ПАШ- хөтөлбөрийн хамтын ажиллагааны гэрээ байгуулсан бөгөөд сургуулийн нэг ангид Герман хэл заахаар засаж тохижуулсан.  
Түүнээс хойш  272 сурагч Герман хэл сурч  байна. 
2010 оноос 9 сурагч бүсийн ПАШ- Зуны Кемпд оролцсон мөн нийт 29 сурагч Гёте-Институтын тэтгэлэгт хөтөлбөрийн эзэд болж ХБНГУ-руу аялсан. Манай герман хэл сурч байгаа сурагчид жил бүр хэлний түвшний шалгалтандаа тэнцэж сертифкаттай болдог.
Германы боловсролын хүрээн дэхь  төрөл бүрийн гадаад болон дотоод  арга хэмжээнд манай сурагчид амжилттай оролцдог.
2015 оны 9 сард бид  Энэтхэг-Английн сургуультай хамтран  сургууль дээрээ " "Даавуун уут"ны төслийг маш амжилттай зохион байгуулсан.  Үүнд манай 9-дүгээр ангийхан их идэвх санаачлагатай оролцсон.