Манай сургалтын төлөвлөгөө

Манай сургалтын төлөвлөгөө © Зураг: Goethe-Institut/Sonja Tobias Манай сургалтын төлөвлөгөө Зураг: Goethe-Institut/Sonja Tobias
Гёте-Институтэд сурна гэдэг нь зөвхөн хэл сураад зогсохгүй бас нэгэн соёлтой танилцана гэсэн үг юм. Бид тантай биечлэн уулзаж, таны хэлний мэдлэгийн түвшинг тогтоосноор тантай хамт танд тохирох түвшний сургалтыг сонгоно. Гёте-Институтийн герман хэлний хичээлийн талаар дэлгэрэнгүй мэдээлэлтэй танилцана уу.

Манай сургалт

  • хамгийн сүүлийн үеийн заах болон сурах аргазүйн ололтыг ашиглахыг эрмэлздэг.
  • сонголттой бас сонирхолтой. Ярих, сонсох, унших, бичих чадварыг амьдралд ойр нөхцөлд, бодит дасгалд тулгуурлан хөгжүүлнэ. 
  • шинэлэг, мөн олон улсын соёлыг харгалзаж үзсэн. Орон судлалтай холбоотой сэдэв, (интернет) төсөл, судалгааны ажлаар дамжуулан герман хэлт улс орны соёлтой танилцах олон талт боломжийг олгоно.
  • хичээл анхны өдрөөс эхлэн герман хэлээр явагдана.
  • Манай цахим сургалтын платформ шинэлэг, уян хатан сургалтыг санал болгож байна.

Манай сургалтын бүтэц

  • Европын холбооны хэлний нэгдсэн стандартын 6 түвшинд суурилдаг. Ингэснээр манай сургалтаар олж авсан хэлний мэдлэг нь бодитой хэмжихүйц, олон улсын хэмжээнд дүйцэхүйц байх болно.
  • дэлхий дахинаа нэгдмэл бөгөөд тодорхой. Нэг сургалтаа дуусгаад чөлөөтэй үргэлжлүүлэн сурах боломжтой – эх орондоо, Германд эсвэл онлайн.

Манай багшлах боловсон хүчин

  • “Герман хэлийг гадаад хэл болгон заах” аргазүйд мэрэгшсэн. Мэргэжлийн болон мэргэжил дээшлүүлэх сургалтын үндэс нь Гёте-Институтийн мэргэжилтнүүд эрдэмтдийн төлөөлөлтэй хамтран боловсруулсан „Герман хэлийг зааж, сурах нь“ (DLL – Deutsch Lehren Lernen) сургалтын  хөтөлбөр юм.
  • төрөлх хэл нь герман хэл эсвэл маш сайн герман хэлний мэдлэгтэй.
  • олон улсын мэргэжилтэн болон соёлын хүрээнд ажиллаж байсан туршлагатай. 
  • Тогтмол мэргэжил дээшлүүлэх сургалтад хамрагддаг учир ямагт герман хэлийг гадаад хэл болгон заах (Deutsch als Fremdsprache) хамгийн шинэ соргог мэдээлэлтэй байдаг.
  • Таны сурлагын явцын талаар тогтмол мэдээлэл өгч, цаашид хэрхэн амжилттай сурах талаар зөвлөнө.

Манай герман хэлний шалгалтууд

  • Манай шалгалт нь олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн, олон ажил олгогч, боловсролын байгууллагаас тавигддаг шаардлагыг хангасан байдаг.
  • Гёте-Институтийн насанд хүрэгчдэд зориулсан шалгалт нь  Association of Language Testers in Europe (ALTE) холбооноос шалгагдсан бөгөөд Q-Mark чанарын тэмдэгтэй.

Бидний давуу тал

  • Герман улстай илүү дотно танилцаарай. Гёте-Институтийн герман хэлний сургалтад хамрагдсанаар манай номын болон медиа сангаар үйлчлүүлж, бидний зохион байгуулдаг олон арга хэмжээнд оролцох боломжтой юм.
  • Чамд зориулсан герман хэл (Deutsch für Dich) группд нэгдэж герман хэлээ үнэ төлбөргүй давтаж, харилцаарай. Герман хэл сурч буй хүмүүст зориулсан энэхүү группд цогц, олон сонголттой сургалтын давтлагын материал ашиглаж, бусад гишүүдтэй харилцах боломжтой.
Бидний ажлын нэг гол зорилго нь үйлчлүүлэгчээ сэтгэл хангалуун байлгах явдал юм. Иймээс бид дэлхийн бүх салбартаа ижил чанарын менежментийн бодлого хэрэгжүүлдэг. Ингэснээр дэлхийн өнцөг булан бүрд байрлах манай институтүүдийн хэлний сургалт болон шалгалтууд нэгдсэн стандартыг хангаж чаддаг юм.