Хэрэгтэй программууд болон хэрэглээний зөвлөмжүүд
Гадаад хэлний цахим хичээлийг интерактив хэлбэрээр зохион байгуулах нь

Герман хэлийг гадаад эсвэл хоёрдогч хэлээ болгон үзэж буй суралцагчдад зориулсан маш олон программ байдаг. Энэхүү нийтлэлээр тэдгээрийн заримыг хэрэглээний тодорхой жишээгээр танилцуулах болно.

Von Док. Марион Грейн

Суралцагчид хоорондоо харилцах зорилгоор платформ ашиглах зайлшгүй шаардлагатай.

Платформ хэрэглэгчийн программ буюу moodle үнэгүй, бие даан ашиглах боломжтой, тусламж зөвлөгөө арвин их, гар утсаараа орох боломжтой байдаг. Өөр нэгэн сонголт бол хамтын блог (жишээ нь, tumnlr, wordpress гэх мэт) үүсгэх, эсвэл фэйсбүүкийн групп (Хятадад жишээ нь, RenRen) нээх явдал юм.

Мoodle дэх цахим хуудас ямар байдаг вэ?

Зохиогчийн moodle дамжааны жишээ, Screenshot: Marion Grein
Screenshot: Marion Grein
Үүний давуу талууд нь нүднээ илхэн харагдана: Суралцагчдад шаардлагатай, тогтсон бүтэц бий болсон. Гол мэдэгдлүүд нь бүх суралцагчид илхэн харагдана. Суралцагчид хоорондоо чатаар харилцаж, багштайгаа хүссэн үедээ холбогдох боломжтой. Хосоор болон багаар ажиллахын тулд багийн хэсгүүдийг ч нээж болно.
Суралцагчид ажлын үр дүн буюу бүтээлээ (ханын сонин, график, хичээлийн ном, хоолны ном гэх мэт) татан ачаалж, өөрсдөдөө чухал хэрэгцээтэй эргэх мэдээллийг ч авч болно. Протокол хөтлөх форумын оронд хэлэлцүүлэг хийх, гэрийн даалгавар, эсвэл тодорхой даалгавар гүйцэтгэхэд зориулсан форумуудыг ашиглаж болох линкүүдтэй нэгтгэж болно. Суралцагчид мөн бичвэр, аудио болон видео бичлэгүүдийг дээр нь татан суулгах боломжтой. Дизайныг нь ч суралцагчдын насанд тохируулан хийж болно.

Суралцагчдад зориулсан программ (тoodle) нь түүнчлэн цахим хурал зөвлөгөөнд зориулсан үнэгүй Plug-in (big blue button) агуулна. Ингэснээр zoom нь тогтвортой байж, хичээлээ ч moodle-р хийх боломжтой.
Дэлгэцийн хар харагдаж байгаа хэсгийг суралцагчидтайгаа хамт нөхөж дүүргэх болно.
Дэлгэцийн хар харагдаж байгаа хэсгийг суралцагчидтайгаа хамт нөхөж дүүргэх болно. | Screenshot: Marion Grein
Боломжтой бол хэвлэлийн газруудаас гаргасан сурах бичгийн цахим хувилбарыг ашиглах, ажиллаж буй хуудсаа дэлгэц дээр үзүүлэн хуваалцаж, суралцагчид өөрсдийгөө аль хэсэгт явааг мэдэж байх нь их тустай байдаг.

Зарчмын хувьд нэг ангийг 12 орчим суралцагчтай байхыг зөвлөдөг боловч энэ нь тэр бүр биеллээ олж чаддаггүй. Үүнээс чухал асуудал бол багш хүн хичээлээ нарийн төлөвлөх явдал юм. Суралцагчдын тоо олон байх тусам цахим хичээлийн виртуал орчноос гадуурх үйл ажиллагаа чухал болж ирнэ.

Хичээл төлөвлөлт нь цаашлаад оногдож буй цаг хугацаанаас хамаарна. 4-6 цагаас илүү хугацаагаар герман хэлний цахим хичээл хийх нь зөвлүүштэй зүйл биш юм. Учир нь суралцагчид хэдий хоорондоо идэвхтэй харилцан ажиллаж байсан ч анхаарал төвлөрүүлэх хугацаа, мэдээллийг хүлээн авах чадвар нь хязгаарлагдмал болсон байдаг.

Тэгэхээр 5 цагийн цахим хичээл ямар байж болох вэ?


Суралцагчид цахим ангидаа бүртгүүлэн орж ирээд, бие биетэйгээ мэндэлж, багш бас тэдэнтэй мэндэлнэ. Эхний хэдэн минутыг асуулт, хариултад зарцуулна. Дараа нь үндсэн хичээл эхлэх бөгөөд хичээлийн явц сургалтын материалтай нягт холбоотой байна. Орчин үеийн цахим сурах бичгүүд сонсох эхүүд, кино буюу видео бичлэг, нийтээрээ хийх дасгал ажилбаруудтай байдаг. Хичээл хэдийгээр хоорондын идэвхтэй харилцаатай интерактив явагдаж байсан ч 40 орчим минутын дараа хоёр хоёроор эсвэл жижиг хэмжээний багаар хамтран ажиллах дасгал руу шилжих хэрэгтэй. Ингэхэд платформ дахиад чухал болно: Хоёул ажиллах хосууд болон багууд тус тусын хэсэгт уулзаж, нэг бол сурах бичгийн дасгал ажилбарууд эсвэл сайтар бодож боловсруулсан дасгалуудыг хамтран ажиллана. Үүнд суралцагчид ажлынхаа үр дүнг платформдоо тавих нь чухал. Жишээлбэл, суралцагчид нэг ханын сонин (постер) хийх ёстой байсан бол түүнийгээ платформдоо суулгаж, цахим танхимаараа үзүүлнэ (Screensharing). Дараа нь (хичээлийн дараа) багш суралцагчдын гүйцэтгэсэн даалгаврын талаар тусгайлсан эргэх мэдээлэл өгөх учиртай.
   
10:00-10:10
Мэндчилгээ, санал бодлоо солилцох, асуулт асуух
Цахим танхимд бүгдээрээ
10:10-10:50
Сурах бичигт суурилсан хичээл
Цахим танхимд бүгдээрээ, Бүх суралцагчийг хамтран ажиллахад идэвхжүүлэх
10:50-11:15
Хос болон багийн ажил (сурах бичгээс)

Цахим, жижиг өрөөнүүд
11:15-11:30
Ажлынхаа үр дүнг танилцуулах

Цахим танхимд бүгдээрээ
11:30-11:45
ЗАВСАРЛАГА
Хөдөлгөөнд идэвхжүүлэх
Багш цахим танхимдаа бэлэн байна. 
11:45-12:15
Сурах бичигт суурилсан хичээл 
Цахим танхимд бүгдээрээ, Бүх суралцагчийг хамтран ажиллахад идэвхжүүлэх
12:15-12:30
Хос болон багийн ажилд зориулж даалгавар өгөх
(сурах түвшний ялгамж бүхий)

Цахим танхимд бүгдээрээ
12:30-13:15
Давтлага болгон хос болон багийн ажлыг жишээлбэл, цахим түүл/программ ашиглаж хийнэ.

Цахим, жижиг өрөөнүүд
13:15
Бүгдээрээ цуглана. Багуудад дахиад хэдий хэр цаг хэрэгтэй байгааг хэлэлцэнэ. 

Цахим танхимд бүгдээрээ
13:30-14:00
Үдийн завсарлага
 
14:00-14:15
Багш суралцагчдад шаардлагатай байгаа цагаас хамааран цахим танхимд хүлээж байна, “ирсэн” суралцагчидтай ярилцана
 
14:15-15:00
Суралцагчид сурсан зүйлээ дүгнэж танилцуулна, бусад нь өөр багийн ажлыг туршиж үзнэ. 


Цахим танхимд бүгдээрээ
15:00 
Багш хичээлийг дүгнэж, талархал илэрхийлэн, салах ёс гүйцэтгэнэ. 
 
Нэг хичээлийн явц иймэрхүү байж болох нь. 

Хэрэв суралцагчид даалгавартаа илүү их хугацаа зарцуулахаар бол багш төлөвлөгөөндөө баригдахгүй байх нь чухал. Сурах уламжлалаас хамаарч багийн ажлын үе шатыг өөр өөрөөр зохион байгуулах нь дамжиггүй. 

Интерактив цахим хичээлээр багийн ажлыг зохион байгуулахад зориулсан программууд (tools)

Интернетэд багийн ажилд зориулсан үнэгүй ашиглах маш олон программ бий. Хэрэв тухайн сургалтын байгууллагад интернетэд орох боломжгүй бол багш нар үүний оронд өөр үйл ажиллагаануудыг бодож олох хэрэгтэй.

Доор та бүхэнд суралцагчдыг идэвхжүүлдэг, зарим үнэгүй программыг танилцуулъя.

Дасгал ажлын хуудас өөрөө боловсруулах

Бусад суралцагчдаа зориулан дасгалын хуудас боловсруулснаар өөрөө ч хичээлээр үзсэн агуулгаа давтчихна. 

Зохиогчийн нийтлэлд оруулсан жишээ, https://learningapps.org/ сургалтын апп-ыг ашиглаж хийсэн.
Зохиогчийн нийтлэлд оруулсан жишээ, https://learningapps.org/ сургалтын апп-ыг ашиглаж хийсэн. | Screenshot: Marion Grein
Үүнд ялангуяа хэл зүйн сэдвүүд, үгийн сангийн дасгалд зориулсан олон арван загвар бий (Жишээлбэл, зураг болон тохирох үг, ойлголтыг хооронд холбох гэх мэт). 

Өөрийгөө танилцуулж, холбогдох ойлголтуудыг цуглуулах

Padlet https://de.padlet.com/-г ашиглаж хийсэн.
Padlet https://de.padlet.com/-г ашиглаж хийсэн. | Screenshot: Marion Grein
Ганцаарчилсан ажлаар суралцагчид өөрийгөө танилцуулж, эсвэл багийн ажлаар тодорхой нэг ойлголтын хүрээнд санаанд буух холбоотой үг, ухагдахуунуудыг юм уу орон судлалын мэдээллүүдийг цуглуулна. 

Өөрийн зохиосон үгийн сүлжээг ашиглан үгийн сангийн дасгал хийх

Суралцагчид хичээлээр үзсэн тодорхой сэдвийн хүрээнд үгийн сүлжээ зохионо. Үүнийг хосоороо хамтарч хийнэ.  

www.xwords-generator.de/de-г ашиглаж хийсэн.
www.xwords-generator.de/de-г ашиглаж хийсэн. | Screenshot: Marion Grein
Эцэст нь өгөх хоёр зөвлөмж

Ийм хэлбэрийн сургалтад суралцагчид тань хэдий чинээ дасаж дадаагүй байна, төдий чинээ их цагийг та тэднийг цахим программуудыг ашиглаж сургахад зарцуулах болно. Сургуулийн, олон хүүхэдтэй ангид хоёр багш байх нь үр дүнтэй.

Үүнээс улбаалан багшийг янз бүрийн программ/түүлүүдийг танилцуулах чадвартай болгон сургах нь нэн тэргүүний чухал зүйл болж байна. Туршлагаас харахад, нэг программыг ашиглаж сургахад 90 минутын цахим сургалт шаардлагатай болдог.