Дэлгэрэнгүй мэдээллүүд

Шалгалтын хэсэг тус бүрээр:

Goethe-Zertifikat C1 нь унших, сонсох, бичих, болон ярих (хосоор өгөх ам шалгалт) хэсгүүдээс бүрдэнэ.

Энэхүү шалгалтыг сонгогдсон шалгалтын төвүүдэд дижитал хэлбэрээр болон хэвлэмэл материалаар авна. Шалгалтын явц болон үнэлгээ дэлхий дахинаа нэгдсэн стандарттай байна.
 

Унших хэсэг

Та сонин, сэтгүүлийн нийтлэл, (онлайн) өгүүлэл гэх мэт төрөл бүрийн эхүүдийг уншина. Та эдгээрийн ерөнхий утга санаа, нарийвчилсан мэдээллүүд болон байр суурийг ойлгож чаддаг байх ёстой.

Үргэлжлэх хугацаа: 65 Минут

Бичих хэсэг

Та өнөөгийн нийгмийн асуудлын талаар форумын нийтлэлд санал бодлоо илэрхийлж, шалтгаанаа тайлбарлаж албан ёсны мэдээлэл бичнэ. Та тухайн үйл явдал болон хэнд зориулж бичихээс хамаараад өөр өөр өнгө аяс, хэв маяг, хүндэтгэлийн хэлбэрүүдийг анхаарах ёстой.

Үргэлжлэх хугацаа: 75 Минут

Сонсох хэсэг

Та подкаст, ярилцлага, хэлэлцүүлэг, илтгэл сонсох болно. Та янз бүрийн сэдвийн утга санаа, нарийвчилсан мэдээлэл болон санал бодлыг ойлгож чаддаг байх ёстой.

Үргэлжлэх хугацаа: 40 Минут

Ярих хэсэг

Энэ хэсэгт та нарийн төвөгтэй сэдвээр богино илтгэл тавьж харилцан ярилцагчтайгаа энэ тухай ярилцана. Түүнчлэн та маргаантай асуудлаар хамтрагчтайгаа мэтгэлцэх чадвартай байх ёстой.

Үргэлжлэх хугацаа: 20 Минут

Тавигдах шаардлага

Goethe-Zertifikat C1 нь насанд хүрэгчдэд зориулсан герман хэлний шалгалт юм.

Гёте-Институтийн шалгалтууд нь сонирхсон бүх хүнд нээлттэй бөгөөд та насанд хүрсэн эсэх, мөн ХБНГУ-ын иргэншилтэй байхаас үл хамааран шалгалт өгөх боломжтой.
  • Goethe-Zertifikat C1 шалгалт нь 16-аас дээш насныханд илүү тохиромжтой.
  • Goethe-Zertifikats C1 шалгалтанд тэнцэхийн тулд ​​​​​​​ Европын хэлний нэгдсэн стандартын (ЕХНС) C1 түвшний хэлний мэдлэгийг эзэмшсэн байх шаардлагатай.
  • Энэ түвшний мэдлэгийг эзэмшихийн тулд – суурь мэдлэг, сургалтын нөхцөлөөс хамааран – 45 минутаар 800-аас 1000 цаг герман хэлний хичээлд хамрагдсан байх шаардлагатай.