Чанар – бидний эрхэм зорилго
Гадаад хэлний шалгалт авахад мэргэжлийн өндөр ур чадвар, хариуцлага шаарддаг. Гёте-Институт өөрийн нэр хүнд, чанарын менежтент болон олон жилийн туршлагаар энэ бүхнийг эрхэмлэн хэрэгжүүлж ирсэн.
Сургалтын болон шалгалтын туршлагатай мэргэжилтэнүүд шалгалтын даалгаварыг боловсруулдаг. Гёте-Институтын Мюнхэн дэхь төвд материалыг эцэслэн баталгаажуулдаг. Шалгалтын материалыг хэрэглэж эхлэхийн өмнө шалгалтын бүх шаардлагад нийцсэн эсэхийг туршиж хариуг тоо болон чанарын хувьд дүгнэдэг. Нэгдсэн болон хэсэгчилсэн сургалтаар шалгагч нарыг бэлддэг.
Чанарыг хэрхэн таних вэ:
Тэгш байдал
Шалгалт хүн бүрийн хувьд тэдний хүйс, гарал угсаа болон бусад хүчин зүйлээс үл хамааран адил тэгш байна.
Хүчин төгөлдөр
Шалгалтанд анхаарал төвлөрүүлэх чадвар, оюуны өндөр чадавхи, ерөнхий мэдлэг бус гагцхүү хэлний чадвар л шийдвэрлэх үүрэгтэй.
Найдвартай
Шалгалтыг хоёр шалгагч шалгадаг нь шалгалтын хариу маш найдвартай болохыг харуулдаг.
Хэрэглээнд нийцсэн
Шалгалтын явцыг аль болох хялбар байх тал дээр бид ямагт анхаарч ажилладаг. Тухайлбал үргэлжилэх хугацаа, сүүлийн үеийн техник ашиглах болон үндсэн шаардлагууд гэх мэт.
Чанарын нэгдмэл үнэлгээ:
Европын Хэлний Шалгагчдын Холбооны (Association of Language Testers in Europe/
ALTE) үндсэн гишүүний хувьд чанарын стандарт хөгжүүлэх болон хэрэгжүүлэхэд анхаарч ажилладаг.
АLTE-ны зорилго:
- Европын хэлний сертификатыг олон улсад хүлээн зөвшөөрөхөд дэмжлэг болох үүднээс хэлний түвшинг нэгдмэл болгох.
- Хэлний шалгалтын даалгаврыг боловсруулах, шалгалтын бүтэц, хэрэгжүүлэлт, шалгах, баталгаажуулах, үнэлгээ болон мэдээллийн хадгалалт гэх мэт хэрэгжүүлэх бүх үе шатанд чанарын үнэлгээг нэгдмэл болгох.
- Хамтарсан төсөл хэрэгжүүлэх, харилцан мэргэжлийн мэдлэг, туршлага солилцох.
2003 онд ALTE нь Европын Холбооны Зөвлөлд төрийн бус байгуулагаар бүртгэгдсэнээс хойш тус зөвлөлд амжилтыг үнэлэх, баталгаажуулах зэрэг асуудлаар зөвлөж ирсэн. Иймээс 2006 онд ALTE нь НҮБ-д зөвлөх институт статус хүлээн авсан.