Шалгалтад бэлдэх материалууд
Goethe-Zertifikat C2
Энэхүү хуудаснаас С2 шалгалтын Сонсох, Унших, Бичих болон Ярих хэсгүүдэд зориулсан дасгалын үнэгүй материалуудыг авч болно. Сорилын даалгаврууд нь бодит шалгалтын бүтэцтэй адил боловсруулагдсан. Шалгалтыг гүйцэтгээд, хэр бэлтгэлтэй байгаагаа мэдэж аваарай.
Цаасаар уу, эсвэл цахим хэлбэрээр бэлдэх үү? Сонголт таных. Хэвлэж ашиглах хувилбаруудаас гадна та эндээс шалгалтад бэлдэх цахим материалуудыг ашиглаж болно (тэгш хүртээмжит байдлын гэрчилгээтэй).
Та шалгалтыг туршиж үзмээр байна уу? „Шалгалтад бэлдэх материалууд“ нэртэй PDF файлыг нээж, „Kandidatenblätter“ гарчиг дор байгаа даалгавруудыг хэвлэж аваарай. Цагаа өгөгдсөн хугацааны дагуу тохируулаад шалгалтаа ажиллаарай. Сонсох хэсэгт аудио файлыг ашиглана уу. Ярих хэсгийг аль болох хамтрагчтай харилцан ярьж буй мэт гүйцэтгээрэй. Дараа нь хариултуудаа PDF файлд байх зөв хариунуудтай тулгаж шалгана уу. Видеогоор Ярих хэсгийн жишээ үзээрэй.
Энд бие даан шалгалтад бэлдэх материалуудын жишээ бий:
Шалгалтад бэлдэх тэгш хүртээмжит материалууд (дижитал)
Энд та бэлтгэлээ шууд цахимаар эхэлж, шалгалтад бэлдэх материалуудаас сонгон ажиллаж болно. Систем таны хариулт зөв эсэхийг автоматаар харуулна.
Тусгай хэрэгцээт шалгуулагчид эдгээр материалаар шалгалтдаа бэлдэж болно. Шалгалтаа хэрэгцээ шаардлагадаа нийцүүлэн ямар хэлбэрээр өгөхийг тань бид тантай дуртайяа зөвлөлдөх болно.