Smart fashion Монголд

Smart Fashion семинар - Anina Net
© Монгол дахь Гёте-Институт

Гёте-Институт, Алианз Франсеc нь ШУТИС болон СУИС-тай хамтран “Smart Fashion” сэдэвт сургалтыг зохион байгууллаа. Энэхүү сургалтыг Герман болон Франц мэргэжилтнүүд болох Anina Net, Audrey Briot нарын удирдлага дор зохион байгуулав.
 

LED гэрлийг даавуун эдлэлд хэрхэн ашиглах вэ? "Upcycling” буюу ашиглагдахгүй эд зүйлсийг өөрчилж хэрэгцээт шинэ бүтээгдэхүүн болгон хувиргах гэж юуг хэлэх вэ? “Smart Fashion”-ы ирээдүйн чиг хандлага ямар байх болон бусад олон асуултын талаар  Монгол Улсын Соёл Урлагийн Их Сургууль, Монгол Улсын Шинжлэх Ухаан Технологийн Их Сургуулийн оюутнууд долоо хоногийн турш үргэлжилсэн “Smart fashion Монголд” сэдэвт сургалт сeминараар ажил хэрэг болголоо.
 


Тус сургалтыг Гёте-Институт болон Алианз Франсес нар Герман-Францын Соёлын сангийн дэмжлэгтэйгээр зохион байгуулсан билээ. Герман, Францаас хүрэлцэн мэргэжилтнүүд болох Anina Net, Audrey Briot нарын удирдлага дор 30 оюутан 2 бүлэгт хуваагдан ажиллахдаа монгол уламжлалт хувцас эдлэлийг дижитал технологитой хэрхэн хослуулах бүтээлч аргыг эрэлхийлэв. Сургалтын үеэр Audrey Briot-ийн удирдсан баг тогтвортой системийг бий болгоход төвлөрч ажилласан бол Anina Net-ийн багийнхан технологийг хувцас эдлэлд хэрхэн шинэлэг байдлаар ашиглах тухайг авч үзлээ.


 
  • Smart Fashion семинар - Audrey Briot © Монгол дахь Гёте-Институт
  • Ажлын хэрэглэгдэхүүнүүд © Монгол дахь Гёте-Институт
  • Оюутнуудын бүтээл: Уламжлал технологийг хослуулсан материал © Монгол дахь Гёте-Институт
    Оюутнуудын бүтээл: Уламжлал технологийг хослуулсан материал
  • Оюутнуудын бүтээл: Замын хөдөлгөөнд харагдах байдал © Монгол дахь Гёте-Институт
    Оюутнуудын бүтээл: Замын хөдөлгөөнд харагдах байдал
  • Сургалтын талаарх телевизийн нэвтрүүлэг © Монгол дахь Гёте-Институт
    Сургалтын талаарх телевизийн нэвтрүүлэг
  • Smart Fashion семинар - Anina Net © Монгол дахь Гёте-Институт
    Smart Fashion семинар - Anina Net

Таван өдрийн турш үргэлжилсэн семинарын төгсгөлд оюутнууд өөрсдийн бүтээлээ олон нийтэд нээлттэй  арга хэмжээний үеэр танилцуулав. Оюутнууд монгол уламжлалт хувцас өмсгөлийг орчин үеийн хэрэглээнд нийцсэн, авсаархан лeд гэрэлтүүлгийн хамт урлаж, мөн замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах ач холбогдолтой смарт хувцас эдлэл бүтээсэн нь тус сургалт өргөн сэдвийг хамарсныг илтгэнэ.

Арга хэмжээний төгсгөлд зохион байгуулсан хэлэлцүүлгийн үeэр Anina Net, Audrey Briot нар Монголын залуу дизайнер Ариуна Суригийн хамтаар Smart fashion-ийн цаашдын хөгжил, ирээдүйн хэтийн төлөвийн талаар хэлэлцлээ. Түүнчлэн нийт хүрэлцэн ирэгсэд Герман, Францын загварын ертөнцийн орчин үеийн чиг хандлагын талаар илүү ихийг мэдэж авах боломжтой байлаа.